News агентлаг 11 нас хүрлээ

2015 оны 12 сарын 1

Өнөөдрөөс яг нэг жилийн өмнө News агентлаг 10 жилийнхээ ойн баярыг мянга, мянган уншигчтайгаа хамт тэмдэглэж байлаа.  Жил бүрийн арванхоёрдугаар сарын 1 бол манай хамт олны мартагдашгүй өдрүүдийн нэг. Монголын анхны хувийн мэдээллийн агентлаг хэмээн өргөмжлөгдсөн News агентлаг 11 жилийн тэртээд өдөр тутмын “Ардын эрх” сониныг гаргаж эхэлснээр түүхийн шангаа татжээ. “Ардын эрх” сонин нь тухайн үедээ Монголын өдөр тутмын тав дахь сонин болон мэндэлж байсан билээ. Харин сэтгүүл зүйн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлж дүгнэсний үндсэн дээр 2007 онд мэдээллийн www.news.mn сайтыг үүсгэн байгуулсан нь эдүгээ Монголын хамгийн том, хамгийн олон уншигчтай мэдээллийн агентлаг болон өргөжжээ. Манай хамт олон 2012 оноос эхлэн долоо хоногийн тойм сонин “Newsweek”-ийг гарган орон даяар түгээж байгаа билээ.  Мөн эх хэлээ эрхэмлэн, нийгмийн хариуцлагаа ухамсарлах үүднээс бид монгол бичгийн сайтаа 2014 оноос эхлэн гаргаж байна. Бид өөрсдийн нөөц бололцоог бүрэн дүүрэн ажиглаж, шинэ шинэ контентуудаар та бүхэнтэйгаа учран золгосоор байх болно.

Бидний бэлтгэсэн мэдээг амтархан уншдаг, шүүн хэлэлцдэг, өнгөрсөн 11 жилийн хугацаанд үргэлжид хамтдаа байсан уншигч та бүхэндээ баярын мэнд хүргэе.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна