Сүүний үйлдвэрийн үхрийн ферм байгуулна

2015 оны 12 сарын 1

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Ажлын хэсэг байгуулах тухай” А/920 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн “Эрчимжсэн мал аж ахуйн хөгжлийг дэмжих” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Сүүний үйлдвэрийн үхрийн фермийн аж ахуйн үйл ажиллагаа, барилга, байгууламж, эрүүл ахуйн стандартын төслийг боловсруулж, батлуулах ажлын хэсэг, хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг тус  тус баталлаа. Ажлын хэсгийн даргаар нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ ажиллана. 

Техникийн даалгавар, түүнд зарцуулагдах 11 сая 891 мянган төгрөгийг нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгө, Төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх зардлаас гаргахыг нийслэлийн Засаг даргын Тамгын газарт даалгав. 

“Сүүний үйлдвэрийн үхрийн фермийн үйл ажиллагаанд тавигдах ерөнхий шаардлага” үндэсний стандартын төслийг холбогдох хууль, стандартын шаардлагад нийцүүлэн боловсруулж, Стандартчилал, хэмжил зүйн газарт хүргүүлж, ажиллахыг Ажлын хэсэгт үүрэг болголоо.

ЭХ СУРВАЛЖ: НИЙСЛЭЛИЙН ЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна