Нефтийн уналт, Оросын хориг

2015 оны 12 сарын 1

Нефтийн үнийн цаашдын уналт нь Оросын хувьд сүйрэл болно хэмээн Bloomberg агентлагийн асуулгад хамрагдсан шинжээчид хэлж байна.

Хэрэв баррель нефтийн үнэ $30 доллар хүртэл хямдарвал, Оросын эдийн засаг улам доройтно, санхүүгийн систем нь аюулд автана гэж санал асуулгад оролцсон шинжээчдийн 63 хувь нь хэлжээ.

Нефтийн үнийн дахин нэг уналтад Оросын эдийн засаг тэснэ гэж тэд үзэхгүй байна. Нефтийн үнийн уналтын эрсдэл үнэн хэрэгтээ байгаа ба геополитик болон бусад хүчин зүйл нефтийн үнэнд илүү эергээр нөлөөлөхгүй байгаа юм.

Brent маркийн нефтийн баррель нь $45 доллараас доош үнээр зарагдаж байгаа бөгөөд хэрэв Европын өвөл дулаахан өнгөрвөл тэр нь улам унах магадлалаар өндөр байна. Goldman Sachs банкны шинжээчид баррель нефтийн үнийг 20 доллар хүртэл унаж магадгүй гэж дүгнэсэн байна.

ОРЕС

Энэ арванхоёрдугаар сарын 4-нд Вена хотноо Нефть экспортлогч нарын (ОРЕС) уулзалт болох авч  хэн ч тэднээс  шийдвэртэй ажиллагаа гарна гэж хүлээхгүй байгаа юм.  Энэ байгууллагын гишүүд өнөөг хүртэл олборлолтын квотоо нэмэгдүүлсэн хэвээр байна. Bloomberg агентлагийн асуусан 30 шинжээчид ОРЕС зах зээлийн хэмжээгээ барин олборлолтоо нэмэгдүүлэх замаар зах зээлээс АНУ мэтийн тоглогчдыг шахах ажиллагаагаа үргэлжлүүлнэ гэж үзжээ.

Геополитик

Туркууд Оросын бөмбөгдөгч онгоцыг сөнөөсөнтэй холбоотойгоор нэгдүгээрт гарч ирсэн геополитикийн асуудал Оросын хувьд хоёр дахь том эрсдэл нь болж байна. Хэрэв анхааралтайгаар харах юм бол сүүлийн  хоногуудын үйл явдлууд өөр хоорондоо нягт холбоотой нэгэн цул мэт харагдаж байгаа.

Үүнд Египетэд сөнөөсөн онгоц, дараа нь Туркийн сөнөөсөн онгоц, зэрэгцээд Крымын цахилгааныг тасалсан, мөн Донбасст дайн дахин эхэлж байгаа зэрэг дээр Украин Оросын хийнээс татгалзсаныг нэмж болох юм.

Хориг арга хэмжээ

Орост тавьсан хориг цуцлагдахгүй нь ойлгомжтой. Одоо ямар ч шалтгаар хоригоо үргэлжлүүлэн бариад байж болно. Хэдийгээр Оросын онгоцыг Туркууд сөнөөсөн ч гэлээ хоригийг үргэлжлүүлэхийг үгүйсгэх аргагүй юм. Орост тавьсан хоригийг сунгах талаар тун удалгүй дахин ярилцах болно.

Европын зөвлөл ойрын хоёр долоо хоногийн дотор Орост тавьсан хоригийн талаар саналаа боловсруулах юм. Хоригийг дахин хагас жилээр сунгах магадлал өндөр байна.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна