Пирелли календарь дотоод гоо сайхныг харуулна

2015 оны 12 сарын 1

Алдарт Пирелли календарь (The Pirelli) энэ удаа гоолиг бие, урт хөлтэй хөөрхөн хүүхнүүдийн байдаг л нэг зураг биш, хувь хүний давтагдашгүй онцлог шинж, чанараараа гайхагдсан янз бүрийн 13 эмэгтэйн зургийг нийтэлжээ.  Пирелли календарь зөвхөн гоолиг, үзэсгэлэнтэй, залуу загвар өмсөгч, жүжигчдийн зургийг нийтэлдэг байсан уламжлалаа эвдэж, эмэгтэй хүнийг өөр өөр талаас нь олж нээхээр зорьж байгаа юм байна.  Календарийг эрхлэн гаргагчид нэрт гэрэл зурагчин Энни Лебовицд “Бидэнд даль жигүүр хайрла” хэмээн хүссэн зургаа авахыг зөвшөөрсөн байна.

Нүцгэлэх нь гэрэл зураг дахь уран сайхны нэг хэл учраас буруу зүйл огт биш.  Гэвч Пирелли энэ удаа эмэгтэй хүн хувцастай үедээ ч хүчирхэг, өөртөө итгэлтэй байдаг гэдгийг харуулсан юм.

Пирелли 2016 календарийн эхний нүүрэнд НҮБ-д суугаа Хятадын анхны сайн санааны элч, Дүрвэгсдийн асуудал хариуцсан дээд комиссар Яао Чен,              

  • Нэгдүгээр сар: Оросын загвар өмсөгч Наталья Водянова охины хамт,

  • Хоёрдугаар сар: Кино продюсер, Лукас филмийн ерөнхийлөгч Кэтлин Кеннеди,

  • Гуравдугаар сар: Emerita-АНУ-ын Орчин үеийн урлагийн музейн ерөнхийлөгч, тэрбумтан Агнес Ганд, ач охины хамтаар,

  • Дөрөвдүгээр сар: нэрт теннисчин Серена Уилльямс,

  • Тавдугаар сар: зохиолч Фран Лебовиц

  • Зургадугаар сар: Dreamworks кино компанийн ТУЗ-ийн дарга Меллоди Хобсон,

  • Долдугаар сар: Кино зохиолч Ава Дюверней,

  • Наймдугаар сар: Зохиолч, блогч Тэви Гевинсон,

  • Есдүгээр сар: Жүжигчин Ширин Нешат,

  • Аравдугаар сар: Йоко Оно,

  • Арваннэгдүгээр сар: Америкийн дуучин, панк шүтээн Патти Смит,

  • Арванхоёрдугаар сар: Инээдмийн жүжигчин Эми Шумер нар гарчээ.

Пирелли календарь нь жил бүр 30,000 хувь хэвлэж, тусгай захиалгаар тараадаг  бөгөөд худалдаанд гаргадаггүй юм байна.

Н.ЭНХ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна