Б.Гүндаваа шатарчдын чансааг тэргүүлж байна

2015 оны 12 сарын 1

Олон Улсын Шатрын Холбоо шатарчдын чансааг шинэчлэн гаргасан байна. Сар бүр шинэчлэгддэг чансаагаар улс бүрийн шилдэг 10 шатарчны дундажаар байр эзлүүлэхэд манай улс 172 улсаас 58 дугаарт хуучин байрандаа бичигдлээ.

Манай улсын шатарчдын чансааг "Шунхлай групп"-ын тамирчин шатрын их мастер Баярсайханы Гүндаваа 2506 чансаагаар тэргүүлж байна. Б.Гүндаваа 11 дүгээр сард Малта улсад явагдсан олон улсын тэмцээнд тэргүүн байр эзлэн чансаагаа 7.5 аар ахиулжээ. Шилдэг эмэгтэй 100 шатарчдын жагсаалтад Олон улсын мастер Б.Мөнгөнтуул 38 дугаар, Олон улсын мастер Д.Номин-Эрдэнэ 50 дугаар, шилдэг 100.охидын жагсаалтад Олон улсын мастер Д.Номин-Эрдэнэ 3 дугаар байрт бичигджээ.

Монголын шилдэг 100 шатарчдын жагсаалтыг https://ratings.fide.com-с харна уу.

Дашрамд дуулгахад, Их мастер Ц.Батчулуун АНУ-д болсон "California Class Championship Open 2015" тэмцээнд түрүүллээ.

 

ЭХ СУРВАЛЖ: Монголын шатрын холбоо

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна