Ричард Гирийн ”хөөрхөн хүүхэн”

2015 оны 12 сарын 1

"Хөөрхөн хүүхэн” киноны од, Холливудын жүжигчин Ричард Гир дахин нэг хөөрхөн хүүхэн олж авчээ. Түүний шинэ найз бүсгүй, испани гаралтай 32 настай бол Ричард Гир дөнгөж 66 нас хүрч байгаа гэнэ. Хосууд саяхан Испанийн Мадридад нэрт найруулагч Алехандро Аменабартай хамт оройн зоог барьжээ.

Ричард Гир өмнө нь загвар өмсөгч Синди Круфордтой гэрлэж байсан боловч 1995 онд салсан юм. Тэрбээр жүжигчин Кэри Лоуэллтэй гэрлэж, 18 жил хамт амьдарсан ч мөн л хоёр тийш болжээ. Харин энэ салалт нь түүнээс 250 сая ам.доллар салгасан билээ. Жүжигчин Ричард Гир 2007 онд ДОХ-ын эсрэг хандивын арга хэмжээний үеэр Энэтхэгийн жүжигчин бүсгүйг санамсаргүй байхад нь тэвэрч үнсэн шуугиан тарьж байсан юм.

Н.ЭНХ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна