Вин Дизел нөхрөө дурсав

2015 оны 12 сарын 1

Холливуудын жүжигчин Вин Дизел хоёр жилийн өмнө автомашины ослоор амиа алдсан найз Пол Уокерыг дурсан Facebook хуудсандаа “Энэ орчлонгийн хаана ч байлаа гэсэн үргэлж миний дүү хэвээрээ байх болно” хэмээн бичжээ.

Мөн Instagram-д Пол Уокертой хамт авахуулсан зургаа “Нөхөрлөлийг хэмждэггүй” гэсэн тайлбартай оруулжээ.

Тэрбээр сүүлд MTV Movie Awards-ын үеэр Пол Уокерын дурсгалд зориулж  Тов Логийн “Дүүлэн нис” дууг дуулж, олон хүнийг уйлуулж орхисон билээ. Пол Уокертой хамт “Галзуу хурд” кинонд тоглосон жүжигчин Тирис Гибсон мөн нөхрөө дурсахдаа хамт авахуулсан зургаа Facebook хуудсандаа оруулж, “Нөхрөө байхгүйг мэдрэх мэдрэмж одоо ч амаргүй байна” хэмээн бичжээ. “Галзуу хурд” киноны дүрээр алдаршсан жүжигчин Пол Уокер хоёр жилийн өмнө Порше машинтай хурд хэтрүүлэн явж байгаад осолд орж нас барсан юм. Ослын шалтгааныг хурд хэтрүүлснээс болсон гэсэн дүгнэлт гарсан ч жүжигчний гэр бүлийнхэн үүнд итгэхгүй байгаа бөгөөд түүний сууж явсан Порше машины хурдны системийг доголдолтой гэж үзэж, автомашин үйлдвэрлэгч компанийг түүний үхэлд буруутгасан юм. Гэвч компани уг гомдолд хариу өгөөгүй байна.

Н.ЭНХ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна