Бага хурал: Африкт зориулжээ

2015 оны 12 сарын 1

Франсуа Олланд

© Eric Feferberg/Pool Photo via AP

 

Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар НҮБ-ын Дэлхийн бага хурал Парисын дагуул хот Ле-Буржед ажлаа үргэлжлүүлж байна. Африк тивийн экологийн асуудлаар  тэд Франсуа Олландын удирдлага дор ярилцлаа.

 

Африк мэтгэлцээний төвд

 

 

"Бага хурлын зорилго нь Африкийн орнуудын санал болгож байгаа шийдвэрийг Парисын гэрээний төвд оруулах явдал” гэж зохион байгуулагчид үзэж байгаа ажээ.

 

Даяарчлалын цаг уурын өөрчлөлтөд Африк “өртөх эрсдлээр” маш эмзэг, нэн ялангуяа тивийн баруун хэсгийн Сахелийн бүст нэн түрүүнд хамааралтай гэж зохион байгуулах хороо тэмдэглэв.

 

Африкийн  асуудлаар хэлэлцэж буй хэлэлцүүлэг дөрвөн гол сэдвээр болж байна.  Үүнд, сэргээгдэх эрчим хүчний эх сурвалжид хамруулах, Нигер мөрний сав газрын эдийн засгийн нөөцийг хөгжүүлэх, Чад нуурын бүсийн хөгжлийг явуулах, Сахарын цөлийн нүүдлийг өнөөгийн хилээс нь өмнө зүгт нүүлгэхгүй байх үүднээс Их Ногоон хэрэм гэсэн төслийг хэрэгжүүлэх асуудлууд багтжээ.

 

Хөгжиж буй орнуудад туслах

 

Хөгжиж буй орнуудын дуу хоолойг эхний өдрийн хуралдаанаар маш олон тооны лидерүүд цугларсан байхад сонссон юм. Дэлхийн 150 улс орны бараг бүх лидерүүд индрээс үгээ хэлцгээлээ.

 

Өндөр хөгжилтэй орнуудын экологийн сэдэвт “цаг уурын шударга ёсыг” үзүүлэх ёстойг ерөнхийлөгч Франсуа Олланд хөндлөө. Цаг уурын өөрчлөлтөд бүх улс орнууд өртөнө гэхдээ хөгжил буурай орнууд  хамгийн түрүүнд энэ гамшигт нэрвэгдэнэ гэдгийг Олланд онцлон сануулсан юм.

 

Энэ сэдвийг Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Моди дэмжиж “Эрчим хүчний уламжлалт эх сурвалж хэрэгтэй хэвээр байна. Харин түүнийг “цэвэр” болгох ёстой. Тэднээс татгалз гэж шахах хэрэггүй” хэмээн хэллээ.

 

Хөгжлийн шинэ загварын эрэлд

 

Эхний өдрийн хуралдаанаар дэлхийн бүс нутгийн хөгжил өөр өөр төвшинд болж байгааг их ярьжээ. Тэргүүн орнуудын агаар мандлын бохирдлын хэмжээг буруулах эрмэлзэл зөв гэдгийг африкчууд ч дахин дахин хэлж байв. Харин тэд барууны ертөнцийн хөгжлийн зам нь өнөөгийн энэ асуудлыг үүсгэсэн, тэр нь тэдний хөгжилд таарахгүйг байнга хэлж харагдлаа. Барааны хэрэглээ өндөр  барууны хөгжлийн загварыг жижиг болгон авах хэрэггүйг тухайлбал Гана улсын ерөнхийлөгч Жон Махама хэлжээ.

 

 

Үүнтэй холбоотойгоор, дэлхийн экологийн хэврэг тэнцвэрийг хадгалж, ядуурлаас гарах эдийн засаг, эрчим хүчний ямар загварыг сонгох вэ гэсэн асуудал үүсээд байна. Барууны маягийн,  хэрэглээ өндөр барууны нийгэмлэг манайх мэтийн ямар ч оронд жишиг болж чадахгүй хэмээн тэр онцолжээ.

 

Парис ердийн амьдралдаа орж байна

 

Цаг уурын өөрчлөлтийн бага хурлын эхний өдөр  150 орнуудын лидерүүд Парист  хүрэлцэн очсон нь аюулгүй байдлын  өмнө байгаагүй өндөр хэмжээний  хамгаалалт хийхэд хүргэлээ.  Ле-Бурже районыг “НҮБ-ын нутаг дэвсгэр” гэж зарласан ба тэнд хамгаалалтын тус байгууллагын энхийг сахиулагчид хангаж байна. Районы орчныг 2800 хүн хангаж байна. Мөн тээврийн зангилаануудыг 1300 цагдаа хамгаалалтдаа авчээ. Парист тогмол эргүүлийг 6300 цагдаа хийж байна. Нийслэлийн бүсэд 15600, нийт улс даяар нь 120 мянган  хууль хяналтынхан болон цэргийнхэн аюулгүй байдлыг сахиулж байна.

 

Одоо цаг уурын өөрчлөлтийн гол уулзалтууд хийгдэж дуусаад дэлхийн лидерүүдийн ихэнх нутаг буцсан учир Парис аажмаар хэвийн амьдралдаа эргэн орж эхэллээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна