Улс төрийн намын тухай хуулиар хэлэлцүүлэг өрнүүллээ

2015 оны 12 сарын 1

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулсан Улс төрийн намын тухай хуулийн төслөөр өнөөдөр хэлэлцүүлэг өрнүүллээ.

Дээрх хуулийн төсөл 31 хүн нам байгуулж болно. Нам нь хатуу гишүүнчлэлгүй болж, дэмжигч гишүүн, намын гишүүн, сонгуульт гишүүдтэй байна. Нэг хүн нэг л намын гишүүн байж, анхан шатны нэг л газар бүртгэлтэй байхыг хатуу зааж өгсөн аж. Намыг татан буулгах, намын статусыг өөрчлөх эрхийг сонгуулийн төв байгууллага хариуцна. Ингэхдээ нам нь Үндсэн хуулийн эсрэг үйл ажиллагаа явуулсан, зургаан жил дараалан аль нэг шатны сонгуульд оролцоогүй, санхүүгийн тайлангаа удаа дараа санаатайгаар буруу гаргасан бол намыг татан буулгахаар зааж өгсөн аж.

Төрийн ордонд болсон энэхүү хэлэлцүүлэгт хуулийн төслийг боловсруулахад оролцсон судлаачдаас гадна улс төрийн бүхий л намын төлөөлөл оролцож, санал бодлоо илэрхийллээ.

Тодруулбал, Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр, МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат, МАХН-ын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Шаравдорж, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намын дарга Ш.Төмөрсүх, Монголын ногоон намын дарга О.Бум-Ялагч, Социал демократ намын дарга А.Ганбаатар нарын 20 шахам улс төрийн намын төлөөлөл оролцсон юм.

Дэлгэрэнгүй мэдээллийг эргэн хүргэнэ.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна