Хятадад 2100 үйлдвэрийг хаалаа

2015 оны 12 сарын 1

 

Хятадын агаарын бохирдлын хэмжээ аюултай түвшинд хүрсэн учраас 2100 үйлдвэрийн үйл ажиллагааг өнөөдөр /XII.1/ зогсоолоо. Бээжингийн агаарт үүссэн гашуун өтгөн утаа хэвийн хэмжээнээс 24 дахин ихэссэн аж. Агаарын бохирдлын улмаас Бээжин хотоос Шанхай хүрэх 30 нислэгийг цуцалсан тухай “China daily” мэдээлэв.

 

Бээжингийн агаарын бохирдол аюултай түвшинд хүрч, үйлдвэрүүдийг хаан, зарим онгоцны нислэгийг цуцалсан энэ үед Хятадын дарга Си Жинпин уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг НҮБ-ын бага хуралд оролцоод буцаж байна. Си Жинпин уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хүлэмжийн хийг бууруулах арга хэмжээг авахаа амласан бөгөөд “Энэ тэмцэлд ядуу буурай орнууд эдийн засгаа золиослох ёсгүй” хэмээн мэдэгдсэн юм.

 

Хятад улс нь жилд 9-10  тэрбум тонн нүүрстөрөгчийн давхар исэл ялгаруулдаг хэмээх тооцооллыг 2013 онд гаргаж байсан юм. Энэ нь АНУ-ынхаас хоёр дахин их, Европын холбооны орнуудаас 2.5 дахин их аж.

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: AGENCE FRANCE-PRESSE

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна