Хөгжмийн ертөнцийн шинэ нэр: Monika

2015 оны 12 сарын 1

Хөгжмийн ертөнцөд замаа эхэлж байгаа шинэ дуучдын эгнээнд Грекийн дуучин эмэгтэй Моника Кристодулу ба түүний “Secret in the Dark” гэх шинэ цомог нэмэгджээ.

Моникагийн нэр алдар Грекээс бусад улсад төдийлөн танил биш. Гэхдээ улсдаа нэлээд эрт алдартай болоод амжсан юм. Түүний анхны “Avatar” (2008) цомог Грекдээ хоёр удаа цагаан алтан цом болж чаджээ. Дараа нь 2010 онд Exit цомгоо гаргажээ. Гэсэн ч дөнгөж сая л Моника олон улсын дэмжлэг авч эхлэв. Дуучны “Secret in the Dark”  цомог Colette-аар зарагдаж, түүний тухай  Guardian бичжээ. Түүний дууг  Arcade Fire төвшний арт-поптой зүйрлүүлж сайн  цомог гэж тэмдэглэжээ.

Secret in the Dark цомогт диско, фанк, поп хөгжмийн элементүүд бүгд байгаа бөгөөд дуучны ер бусын өндөр хоолой биднийг өөр ертөнцөөр аялуулна. Саяхан дуучин  Secret in the Dark шинэ видеог танилцуулсан нь уг  цомгийн лид сингл байв.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна