Токиогийн гранприд манай улсаас 10 бөх хүч үзнэ

2015 оны 12 сарын 1

Энэ сарын 04-06-ны хооронд Японы нийслэл Токио хотноо олон улсын жүдо бөхийн холбоо буюу IJF-ийн олимпийн эрхийн оноо олгох "Их дуулга" тэмцээн зохион байгуулагдах гэж байна. Тус тэмцээнд манай улсаас шигшээ багийн ахлах дасгалжуулагч ардын багш Одвоогийн Балжиннямын удирдлагад нийт 10 тамирчин оролцоно.

Эрэгтэй:

  • 60 кг-д гавьяат тамирчин Дашдаваагийн Амартүвшин /Төв аймгийн Угтаалцайдам сум, "Хилчин" спорт хороо, "Женко" клуб, Багануур ХХК, /
  • 66 кг ОУХМ Даваадоржийн Төмөрхүлэг /Өвөрхангай аймгийн Нарийнтээл сум, "Хилчин" спорт хороо, "Женко" клуб/
  • 73 кг-д гавьяат тамирчин Сайнжаргалын Ням-Очир /Увс аймгийн Тэс сум, "Хангарьд" спорт хороо/,
  • ОУХМ Ганбаатарын Одбаяр /Баянхонгор аймгийн Өлзийт сум, "Женко" клуб/
  • 90 кг-д ОУХМ Лхагвасүрэнгийн Отгонбаатар /Архангай аймгийн Батцэнгэл сум, ОБЕГ-ын "Аврагч" спорт хороо/
  • 100 кг-д хөдөлмөрийн баатар гавьяат тамирчин Найдангийн Түвшинбаяр /Булган аймгийн Сайхан сум, "Женко" клуб/

Эмэгтэй:

  • 48 кг-д гавьяат тамирчин Мөнхбатын Уранцэцэг /Баянхонгор аймгийн Баян-Овоо сум, "Хүч" спорт хороо, "Женко" клуб/
  • 57 кг-д Доржсүрэнгийн Сумьяа /Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат, "Хилчин" спорт хороо/
  • 63 кг-д ОУХМ Цэнд-Аюушын Цэрэннадмид /Хөвсгөл аймгийн Галт сум, "Хүч" спорт хороо, "Женко" клуб/
  • ОУХМ Цэдэвсүрэнгийн Мөнхзаяа /"Хүч" спорт хороо, "Ажнай" дэвжээний бөх/

Токиогийн "Их Дуулга" жүдо бөхийн тэмцээнийг 12.04-06-ны өдрүүдэд 15:00 цагаас ETV телевиз эх орон даяар шууд дамжуулна.

ЖҮДО БӨХИЙН ХОЛБОО

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна