Таж Махалыг хинди шашинтны сүм гэв

Хуучирсан мэдээ: 2015.12.01-нд нийтлэгдсэн

Таж Махалыг хинди шашинтны сүм гэв

 

Хайр сэтгэлийн бэлгэдэл болсон Таж Махалыг Энэтхэгийн хинди шашинтнууд Шийва бурхны сүм гэж мэтгэж шүүхэд зарга мэдүүлжээ. Харин Энэтхэгийн засгийн газраас Таж Махал бол хинди шашны сүм биш гэж мэдэгдсэн байна.

 

Алдарт Таж Махалыг Их Моголын эзэнт гүрний хаан  Шах Жахан  хайрт хатан  Мумтаз Махалд  зориулан бариулсан цагаан гантиган барилга юм.  Таж Махалыг өдөрт 12 мянган хүн үзэж сонирхдог байна.

 

Таж Махалыг 1983 онд ЮНЕСКО дэлхийн соёлын үнэт өвд бүртгэсэн юм.

 

Б.АНХТУЯА

 

ЭХ СУРВАЛЖ: ВВС

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж