С.Карри таван оноог дараалан авснаар багаа хожилд хүргэлээ

2015 оны 12 сарын 1

Даваа гаригт NBA-гийн талбайд болсон тоглолтоос "Голдэн Стэйт Уорриорс" баг "Юта Жазз"-ын талбай дээр зочлон тоглож, 106-103-аар хожлоо.

Тоглолтын эхний хагаст 53-48 харьцаагаар зочин баг тэргүүлж байсан ч сүүлийн хагасын төгсгөлд цаг дуусахын өмнө 101-101-ээр тэнцсэн. Тоглолт дуусахад 51 секунт дутуу байхад Стивин Карри таван оноог дараалан авснаар багаа хожилд хүргэлээ.

"Голдэн Стэйт Уорриорс" 19 дараалсан ялалттай болсон бол "Юта Жазз" найм дахь ялагдлаа авлаа.

Тус тоглолтод Стивэн Карри 26 оноог авч багаа тэргүүлсэн бол эсрэг багаас Хэйвард 24 оноог авчээ.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна