Л.Энх-Амгаланг Ёс зүйн хороонд өгсөн үү?

2015 оны 12 сарын 1

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгаланг УИХ-ын Ёс зүйн хороонд өгсөн гэх албан бус мэдээлэл байна.

Өнгөрсөн өвөл Чингис бонд, Самурай бонд, Хөгжлийн банкны санхүүжилтийн үр дүнг судлах ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалангаар ахлуулан 10 гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулсан байдаг. Тус ажлын хэсгийн мэдээллийг өнгөрсөн долоо хоногт сонсох байсан ч хойшлогдсон. Үүний дараа дээрх ажлын хэсгийг ахалж байгаа УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалангийн хувь эзэмшдэг компани Хөгжлийн банкнаас санхүүжилт аван авто зам барьсан гэх мэдээлэл цацагдсан юм. Өмнө нь ийм асуудал босож байсан бөгөөд тэрээр энэ асуудлыг шалгуулахаар Авлигатай тэмцэх газарт хандсан байдаг. Харин тус “Энержи Ресурс” ХХК-ийн барьсан замыг төрд шахсан гэх асуудлыг Авлигын эсрэг хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэг, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн УИХ-ын Ёс зүйн дэд хороо хянан шалгах чиг үүрэгтэй байна”  гэж бичсэн байсан юм. Тиймээс эл асуудлыг шалгуулахаар Ёс зүйн хороонд хандсан байж мэдэх нь.

Г.ДАРЬ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна