Элчин сайд Женифер З.Гаалтыг хүлээн авч уулзав

2015 оны 12 сарын 1

Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн 2015 оны 12 дугаар сарын 1-ний өдөр АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Женифер З.Гаалтыг хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр талууд Монгол, Америкийн харилцаа, хамтын ажиллагаа идэвхтэй хөгжиж буйд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр түлхүү хамтарч ажиллахаа нотлов. Элчин сайд Ж.Гаалт Монгол Улс ардчилсан засаглалыг амжилттай хөгжүүлэн ардчилалд шилжиж буй орнуудад үлгэр жишээ болж буйг өндрөөр үнэлж, ажиллах хугацаандаа Монголын залуу ардчилсан удирдагч нарыг бэлтгэхэд хувь нэмэр оруулж, тодорхой ажлуудыг санаачлан хийж гүйцэтгэхээр зорьж буйгаа илэрхийлэв. Мөн олон талт хамтын ажиллагаа, Монгол Улсын Олон улсын хамтын ажиллагааны сангийн үйл ажиллагааны талаар санал солилцов.

ЭХ СУРВАЛЖ: ГАДААД ХЭРГИЙН ЯАМ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна