Б.Гангаамаа Аконкагуад оргилд авирна

2015 оны 12 сарын 2

Монгол Улсын гавьяат уулчин Б.Гангаамаа Өмнөд Америк тивийн оргил Аконкагуад дахин авирахаар болжээ. Энэ нь түүний хоёр дахь оролдлого бөгөөд ирэх сард авирахаар төлөвлөсөн байна. Б.Гангаамаа 6962 метр энэ оргилд амжилттай гарвал Аконкагуад мөрөө гаргасан найм дахь монгол хүн, дөрөв дэх монгол эмэгтэй уулчин болох аж. Тэрбээр 2013 онд Д.Эрдэнэтогтох, Ч.Тэрбиш нартай Аконкагуад ууланд авирсан боловч тодорхой шалтгаанаар оргилд хүрэлгүй буцсан байдаг. Гэвч Д.Эрдэнэтогтох цааш авиралтаа үргэлжлүүлж, ганцаараа тус оргилд гарсан анхны монгол эмэгтэй болжээ.

Б.Гангаамаа “North face” брэндийн нүүр царай, Хонгконгийн уулчинтай хамт авирах гэнэ. Тэд 1934 онд польшуудын нээсэн зам буюу “Польшийн мөсөн гол” хэмээх хамгийн бартаатай газраар авирах юм байна.

Ч.БОЛОР

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна