Ой тогтоолтын ДАШТ-д оролцоно

2015 оны 12 сарын 2

Энэ сарын 14-18-нд БНХАУ-ын Чэнду хотод Ой тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болно. Тус тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох Монголын оюун ухааны академийн 20 тамирчин бэлтгэлээ базааж байна. Манай тамирчид өнөөг хүртэл оюуны спортын олон улсын 33 тэмцээнд амжилттай оролцон 458 медаль хүртжээ.

Фото, архив. 2012 он.

Дашрамд дуулгахад, Туркийн Истанбул хотноо өнгөрсөн сарын сүүлээр болсон ой тогтоолтын Дэлхийн дээд амжилт тогтоож, Гиннессийн номонд орох шалгаруулалт явагдсан. Энэхүү шалгаруулалтад Монголын Оюун Ухааны академийн тамирчин, багш Т.Мягмарсүрэн оролцож, Азийн дээд амжилтыг тогтоожээ. Т.Мягмарсүрэн "Хүн Хуанли" төрөлд оролцож, 60 секундын хугацаанд 1600-2099 оны хооронд өгөгдсөн он, сар, өдөр нь долоо хоногийн ямар гараг болохыг алдаагүй тооцоолох даалгаврыг гүйцэтгэжээ. Тэрбээр 118 өдрийг 60 секундын хугацаанд бодож, дэлхийн дээд амжилтаас илүү тооцоолсон ч 85 дахь бодлого дээрээ 2 дахь алдаагаа гаргасан байна. Ингэснээр Т.Мягмарсүрэн дэлхийн дээд амжилтын эзэн болж чадсангүй бөгөөд Азийн рекорд эзэмшигч болон бичигджээ.

Ч.БОЛОР

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна