Марк Зукерберг аав боллоо

2015 оны 12 сарын 2

“Facebook”-ийг үндэслэгч, захирал Марк Зукерберг аав боллоо. Түүний эхнэр Прицилла Чан охиноо төрүүлж, эсэн мэнд амаржсан болохыг /XII.1/ олон нийтэд зарлажээ. Хосууд охиноо Макс Чан Зукерберг гэж нэрлэсэн байна.

Түүнчлэн тэд компаниас эзэмшдэг хувьцааныхаа 99 хувийг хандивт өгөх болсноо мэдэгджээ. Энэ нь ойролцоогоор 45 тэрбум ам.доллар болж байгаа аж. Хосууд хөрөнгөө бусдад хандивласан нь охиныхоо төлөө илүү сайхан дэлхийг бий болгохыг зорьсон гэнэ.

Прицилла Чан өнгөрсөн долоо хоногт амаржсан боловч энэ тухай мэдээллийг өчигдөр л олон нийтэд ил болгожээ.

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: ВВС


 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна