“Эрдэнэс таван толгой” 203 ажилтнаа үлдээхээр болжээ

2015 оны 12 сарын 2

“Эрдэнэс-Таван толгой” компани 203 ажилтнаа эргүүлэн авахаар болсон байна. Өчигдөр “Эрдэнэс-Таван Толгой” ХК-ийн захиргаа, “Эв санааны нэгдэл” үйлдвэрчний эвлэлтэйгээ харилцан ойлголцлын гэрээ байгуулжээ. Улмаар ажилтнуудаа компанидаа үлдээхээс гадна С.Эрдэнийг гадаадад эмчлүүлэхээр болсон байна. Мөн Цанхын зүүн уурхайн үйл ажиллагааг энэ сарын 12-ноос эхлүүлэхээр болжээ. Одоогоор бэлтгэл ажил хангаж байгаа гэх мэдээллийг өглөө.

Дашрамд дуулгахад, “Эрдэнэс-Таван толгой” компанийн Цанхын зүүн уурхайд ажиллаж байсан 200 гаруй хүнийг БНХАУ-ын “TTGVCo” компанид шилжүүлэх гэрээ байгуулах болсноор маргаан үүссэн билээ. Улмаар 203 ажилтны төлөөлөл болсон “Эв санааны нэгдэл” үйлдвэрчний эвлэл байгуулж удаа дараа ажил хаялт зарласан юм. Эцэст нь тус үйлдвэрчний эвлэлийн дарга С.Эрдэнэ өөрийгөө шатааж байдал хурцадсан билээ. Одоогоор С.Эрдэнийн түлэгдэлтийг Монголдоо эмчилж байгаа юм. Удахгүй гадаадад эмчлүүлэхээр болсон гэх мэдээллийг “Эрдэнэс-Таван толгой” компаниас өглөө.

Б.ЗАЯА


 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна