С.Ганбаатар туслахаа “ХҮН” намд оруулжээ

2015 оны 12 сарын 2

УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг тусдаа нам байгуулсан гэх яриа сүүлийн үед нийгэмд газар авч байна. Түүнийг нэг хэсэг нь “Бие Даагчид”-ын хэмээх нам байгуулсан нөгөө хэсэг нь МАН, МАХН-д элссэн ч гэж ярьдаг. Тэгвэл түүнийг Монголын үйлдвэрчний эвлэлийн Ерөнхийлөгч байхаас нь эхлээд УИХ гишүүн болтол одоог хүртэл хамт яваа өөрийн туслахаа “ХҮН” намд элсүүлсэн гэх яриа дэлсэх боллоо. Учир нь түүний туслах Б.Өлзийбат сүүлийн үед өөрийн цахим хуудаснаа Монгол орны бүхий л аймгийн төвийн зургийг байрлуулжээ. Түүний очсон аймаг орон нутагт маргааш нь ХҮН намын салбар хороо амжилттай байгуулагдлаа гэсэн мэдээлэл ХҮН цахим хуудсанд ордог. Хамгийн сүүлд Өмнөговь, Дундговь аймгуудад ажилласан байна. Мөн адил тун удалгүй ХҮН намын салбар хороо байгуулагдсан мэдээлэл цахим хуудаснаа цацагддаг. Эсвэл ХҮН намын үйл ажиллагаатай гишүүний туслахын маань томилолт таараад байна уу? С.Ганбаатар гишүүн туслахаа ХҮН намд оруулсан уу?

Б.Өлзийбатын хувьд “Монгол босно” “Монголыг агуу болгох шинэ удирдагч айсуу” хэмээн бичээд С.Ганбаатарын хуудаснаас шэйр хийж оруулдаг. Хамгийн итгэлтэй, ойр дотны хүнээ гишүүн маань ХҮН намд оруулсан нь өөрөө удахгүй орох байх гэсэн таамаглал ч улс төр судлаачдын дунд яригдаад эхэлжээ.

Д.ГЭРЭЛ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна