“Оскар”-ын төлөө дахин нэг удаа

2015 оны 12 сарын 2

Жүжигчин Леонардо Ди Каприог “одгүй” гэлцдэг. Учир нь тэрбээр кино академийн дээд шагнал “Оскар”-ыг нэг ч удаа барьж үзээгүй юм. Харин энэ арванхоёрдугаар сард нээлтээ хийх “Revenant” хэмээх киноны дүрээр түүнийг “Оскар” горилж байгаа гэж шар хэвлэлүүд бичиж байна.

Бодит түүхээс сэдэвлэсэн уг кинонд үхэл, сэхлийн дундуур амь сөрөн гарч чадсан Хью Гласс гэгчийн тухай өгүүлдэг. “Титаник” кинонд живж, “Агуу Гэтсби” кинонд нууц амрагийнхаа нөхөрт буудуулсан хөөрхий Лео энэ удаа кинон дээр баавгайд хүчиндүүлдэг гэсэн цуурхал тарсан ч киног бүтээж буй Фокс студи үүнийг няцааж, кинонд ямар ч тийм хэсэг байхгүй гэж мэдэгдсэн байна. Гэвч киноны зураг авалт өмнөх бүх кинонууд дундаас хамгийн хэцүү нь байсан гэж тэр ярьжээ. Хэрэв кино сайн болвол “Оскар”-ын шагналд таван удаа нэр дэвшсэн жүжигчин анхныхаа “Оскар”-ыг авах юм. “Revenant” энэ Зул сарын баяраар үзэгчдийн хүртээл болох ажээ.

Н.ЭНХ


 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна