ИУ-аас нефть авсан нь батлагдвал Эрдоган огцорно

2015 оны 12 сарын 2

Режеп Тайип Эрдоган

AP Photo/Francois Mori

 

Турк Исламын улсаас нефть авсан нь батлагдвал шууд огцорно гэж ерөнхийлөгч Тайип Эрдоган мэдэгджээ.

 

"Шуудхан хэлэхэд, хэрэв тийм баримтууд батлагдвал би өөрийн суудалд үлдэхгүй. Ингэж би хэлэхдээ хүндэт Путинаас тэр тушаалдаа үлдэх үү?” гэж асууя” хэмээн Эрдоган Парист сэтгүүлч нарт хэлжээ. Исламын улс бүлэглэлийн Сирийн нутгаас нефтийн хулгайн наймаанд Турк хамааралтай гэж Оросын удирдлагын мэдэгдсэнтэй холбоотойгоор тэр дээрх үгээ хэлсэн байна.

 

Нефтийг зөвхөн хуулийн дагуу л худалдан авдаг гэж Эрдоган мэдэгдлээ. “Бидний нефть худалдан авдаг орнуудыг бүгд мэднэ. АНУ-ын Сангийн яам мэдээлэхдээ “Исламын улсаас” нефть худалдан авдаг хүмүүсийн нэг нь Орос ба Сирийн иргэд гэж мэдээлсэн байгаа. Тэр эхлээд үүнд хариу өгөх хэрэгтэй гэж Эрдоган хэлээд Тур улс нефтийн хулгайн наймаатай тэмцэж байгаа гэсэн байна.

 

Орос, Туркийн харилцааны талаар тэр Анкара “Москватай холбоо тасарна” гэж хүлээхгүй байгаа гэв. “Бид омгийн улс биш. Тэвчээртэй харна. Тэд юу хийхийг харна. Дараа нь өөрсдөө хөдөлж эхэлнэ” гэсэн байна.

 

Аж үйлдвэрлэлийн цар хүрээ

 

Парисын олон улсын бага хурлын хүрээнд Путин сэтгүүлч нарт мэдээлэл хийхдээ Сирийн нутгаар Туркт аж үйлдвэрлэлийн хэмжээгээр орж ирж буй нефтийн хулгайн наймааг хамгаалах үүднээс Оросын Су-24 онгоцыг сөнөөх шийдвэрийг Туркийн эрх баригчид гаргасан гэж өгүүлэв.

 

Туркийн талаас онгоцыг сөнөөх шийдвэрийг ерөнхийлөгч нь гаргаагүй, бусад хүмүүс  шийдсэн гэх тайлбарыг бид сонсож байна. Тэр нь бидний хувьд ерөнхийдөө чухал биш. Энэ үйлдлээр манай нисгэгч, тэнгисийн явган цэрэг хоёр амь үрэгдсэн юм. Тэд яагаад үүнийг хийснийг тэднээс асуух хэрэгтэй. Энэ бол маш том алдаа. Одоо бид Исламын улс болон бусад террорист байгууллагын хяналтад байгаа нутгаас хулгайн нефть аж үйлдвэрийн хэмжээгээр Туркт орж байгаа тухай  нэмэлт мэдээлэл авсан. Тэр нефтийн урсгалын шугамыг хамгаалах үүднээс манай онгоцыг сөнөөсөн гэж хэлэх үндэслэл бидэнд байгаа. Туркмэнуудыг хамгаалж байгаа гэдэг нь шалтаг юм хэмээн Путин мэдэгджээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна