84-р сургуулийн хөлбөмбөгчдийг ивээн тэтгэнэ

2015 оны 12 сарын 2

“Дуулиан 2020” тэмцээний 84-р сургуулийн өсвөрийн хөлбөмбөгчдийг Тэнгэр Даатгал компанийн хамт олон ивээн тэтгэхээр боллоо

Баянзүрх дүүргийн 84-р сургууль нь “Дуулиан 2020” тэмцээнд олон жил оролцож байгаа. Энэ сургуулийн 11, 13, 15, 17 насны хөвгүүд мөн энэ жилээс охидын баг “Дуулиан 2020” тэмцээнд оролцохоор бэлтгэлээ базааж байна. Тэдэнд хөлбөмбөгийн хос хаалга, бөмбөг, тоглолтын хувцсыг "Тэнгэр Даатгал" компанийнхан гардуулан өглөө. Монголын даатгалын зах зээлд арав гаруй жил тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа, харилцагчийн эрсдэлийн удирдлагын цогц шийдлийг санал болгон ажилладаг харилцагчдын итгэл найдварыг бүрэн хүлээсэн даатгалын салбар дах тэргүүлэгч компани ийнхүү нийгмийн хариуцлагын хүрээнд ирээдүйн алдартнуудыг төрүүлэхийн төлөө “Бид Дуулианы эзэд” уриатай энэ тэмцээнтэй 10 жил хамтран ажиллаж байгаа юм.

Өсвөрийн хөлбөмбөгчдөд хувцас хэрэглэл гардуулан өгөх ёслолын үйл ажиллагаанд 84-р сургуулийн захирал МУГБ С.Март, "Тэнгэр Даатгал" компанийн гүйцэтгэх захирал Ж.Мөнхсайхан, “Их Талын Дуулиан” ТББ-ын Гүйцэтгэх захирал Д.Тэрбаатар нар оролцлоо.

Боловсролтой Монгол иргэн- Чадварлаг боловсон хүчинүнэт зүйлсийг эрхэмлэдэг энэ компанийн ивээн тэтгэсэн 84-р сургуулийн баг тамирчид 10 дах удаагийн “Дуулиан 2020” тэмцээнд амжилттай оролцож байна. Тухайлбал, энэ тэмцээний хамгийн бяцхан хөлбөмбөгчид болох 11 хүртэлх насны ангилалд Тэнгэр Даатгал 84-р сургуулийн баг одоогоор хэсгийн 2-р байрт бичигдэж байна. Тэд нийт 4 оноо авчээ. Тэгвэл 17 насны Тэнгэр Даатгал банкны баг нийт 5 тоглолт хийснээс 4 хожиж, нэг тэнцээтэй, хэсгийн тэргүүлэх байранд бичигдэж байна. Энэ насны баг нийт 72 бөмбөг оруулж, 47 гоол хаалгандаа алдаад байна. Тэдний зорилго энэ жил дүүргээсээ шалгарч хот дараа нь улсын аваргад орох явдал юм.

ЭХ СУРВАЛЖ: http://likenews.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна