“Мэдээллийн цаг” хурал боллоо

2015 оны 12 сарын 2

Гадаад хэргийн яамны ээлжит “Мэдээллийн цаг” өнөөдөр зохион байгуулагдав.

Энэ удаагийн мэдээллийн цагаар БНФУ-ын нийслэл Парис хотноо болж буй Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх НҮБ-ын суурь конвенцын талуудын бага хурлын 21-р чуулганд Монгол Улсын Ерөнхийлөгч оролцож 11 дүгээр сарын 30-ны өдөр болсон 150 гаруй улсын төр, засгийн тэргүүн нарын “Манлайлагчдын уулзалт”-д уур амьсгалын өөрчлөлтийн талаар үг хэлсэн талаар болон ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал Ирина Бокова Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид “Бурхан Халдун” уулыг дэлхийн өвд бүртгэсэн батламжийг гардуулж өгсөн талаар мэдээлэл өгөв. Монгол, Оросын ЗГХК-ын 19-р хуралдааны үр дүн, Монгол Улс Ардчилал, сонгуульд дэмжлэг үзүүлэх олон улсын хүрээлэнг 2016 онд даргалах болсон тухай болон Гадаад хэргийн сайдын 2015 оны 11 дүгээр сарын 25-27-ны өдрүүдэд Швейцарын Холбооны Улсад хийсэн ажлын айлчлалын талаар мэдээлэв. Мөн АСЕМ-ын Дээд хэмжээний уулзалтын бэлтгэл ажлын талаар сэтгүүлчдэд мэдээлэл өгөв. “Мэдээллийн цаг”-ийн төгсгөлд хилийн чанадад суугаа Монгол Улсын иргэд, АСЕМ-ын бэлтгэл ажлын явц болон төрийн өндөр дээд хэмжээний айлчлалын талаар сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулав.

ЭХ СУРВАЛЖ: www.mfa.gov.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна