Нүүрс үнэгүй тараажээ

2015 оны 12 сарын 2

Шарын голын нүүрсний уурхайгаас Баянзүрх дүүргийн 28-р хорооний иргэдэд нүүрс үнэгүй тараажээ. Өчигдөр тус дүүргийн 28-р хорооны иргэд үнэгүй нүүрс авсан байна. Оройн 20.00 цагийн орчимд хүнсний дэлгүүрийн гадна нэгэн эмэгтэй иргэдийн утасны дугаарыг авч бага хэмжээгээр савлагдсан шуудайтай нүүрс өгчээ. Нүүрс тараасан эмэгтэй гэр бүлийн гишүүдийн утасны дугаарыг тэмдэглэн авсан байна. Иргэдийн зүгээс ямар учиртай болохыг учирлан асуухад энэ нь ямар нэгэн сонгуулийн сурталчилгаа биш бөгөөд Шарын голын уурхайн нүүрсний хөтөлбөрийн талаар судалгаа явж байгааг тайлбарлажээ. Учир нь нүүрс үнэгүй авсан иргэд рүү 2 хоногийн дараа залгаж, хэрхэн асаж байгаа талаар лавлах юм байж. Гэхдээ зарим тайлбарыг бүрэн хийгээгүйгээс иргэдэд буруу ойлголт өгчээ. Нэг ууттай нүүрс авахын тулд гэр бүлийнхээ хүний утасны дугаарыг өгөхгүй гэж өнгөрсөн нэгэн байна. Шарын голын уурхайн нүүрс Улиастай орчимд мөн үнэгүй тараагджээ.

Ч.БОЛ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна