Оросын онгоцнууд ИУ-ын холбооны цэгийг устгав

Хуучирсан мэдээ: 2015.12.02-нд нийтлэгдсэн

Оросын онгоцнууд ИУ-ын холбооны цэгийг устгав

 

Өнгөрсөн шөнө Оросын нисэх хүчин Сирийн Аллепо мужид “Исламын улс” бүлгийн командын байр ба холбооны цэгийг устгасан тухай Батлан хамгаалах яамны төлөөлөгч, хошууч генерал Игорь Конашенков хэвлэлийн бага хурал дээр мэдээлэв.

 

“Су –25 дайрагч онгонууд Идлиб мужийн Маарет-Эн-Нууман сууринд хийн баллоны үйлдвэр нэрийн дор нуусан байсан тэсрэх төхөөрөмж бэлтгэх цехийг бүрэн устгалаа гэж генерал хэлжээ.

 

Мөн түүний ойролцоох террористуудын зэвсгийн бааз болон техникийг бөмбөгджээ. Арав гаруй хуягт шатсан нь  видео бичлэгт буусан байна. Оросын нисэх групп өчигдөр байлдааны 14 нислэг хийсэн байжээ.

 

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж