Автобусны осолд долоон хүн бэртжээ

Хуучирсан мэдээ: 2015.12.02-нд нийтлэгдсэн

Автобусны осолд долоон хүн бэртжээ

Өнөөдөр Хан Уул дүүрэг, Чингисийн өргөн чөлөө, Яармагийн гүүрэн дээр автобусны осол болж, долоон хүн гэмтжээ. Гэмтсэн иргэдийг яаралтай эмнэлгийн тусламж үзүүлэхээр авч явсан байна.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар “Эрдэм транс” компанийн автобустай портер машин мөргөлджээ. Урьдчилсан мэдээллээр портер машины жолооч замын хөдөлгөөнд оролцох үедээ гэнэт зогссон, хальтиргаа ихтэй байснаас автобустай мөргөлдсөн гэв. Одоогоор Замын цагдаагийн газрынхан тус газарт ажиллаж байгаа аж.

Дашрамд дуулгахад, өнгөрсөн шөнө нийтийн тээврийнхэнтэй холбоотой зам тээврийн хэрэг хоёр бүртгэгджээ. Энэ осолд нэг хүн амь үрэгдэж, долоон хүн хүнд хөнгөн гэмтжээ. Тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдал хангагдаагүйн улмаас гурван авто машин хөлдөж зогссон, мотор нь эвдэрсэн нэг зөрчил бүртгэгдсэн байна. Энэ нь “Нийтийн тээврийн үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгж байгууллагын шалгах механикийн ажил хангалтгүй байгааг харуулж байна” хэмээн Замын цагдаагийн газраас мэдээлсэн юм.

Б.ЗАЯА

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж