Нийт 3,5 тэрбум төгрөгийн тэтгэлэг олголоо

2015 оны 12 сарын 2

Дээд боловсролын байгууллагын хөгжлийг дэмжих 18 төсөл, судалгааны 60 төсөлд нийт 3,5 тэрбум төгрөгийн тэтгэлэг олголоо

Дээд боловсролын чанарын шинэчлэлийн зорилго нь мэдлэгт суурилсан нийгмийг бэхжүүлэх, дэлхийн түвшинд өрсөлдөх чадвартай мэргэжилтэн төгсөгчдийг бэлтгэх, эрдэмтэдийн судалгааны ажлын чанар үр өгөөжийг нэмэгдүүлж, үр дүнг улс орны нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд чиглүүлэх зорилготой юм.

Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам 2012 оноос Дээд боловсролын шинэчлэлийн төслийг Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр  хэрэгжүүлж байна. Төслийн зорилго нь Монгол улсын их, дээд сургуулийн хөгжлийн стратегийн зорилго, зорилтуудыг болон үйл ажиллагааны хөгжлийг дэмжих, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцэхүйц, дэлхийн хэмжээнд өрсөлдөх чадвартай төгсөгчдийг бэлтгэхэд дэмжлэг болоход оршино. 

Дээд боловсролын шинэчлэлийн төслийн хүрээнд анх удаа 2015 оны 09 сард  Дээд боловсролын байгууллагын хөгжлийг дэмжих тэтгэлэг, байгалийн ухаан, инженер технологи, хөдөө аж ахуйн чиглэлээр судалгааны өрсөлдөөнт тэтгэлэгийг тус тус зарласан болно.

Дээд боловсролын байгууллагын хөгжлийг дэмжих өрсөлдөөнт тэтгэлгийг дараах 8 чиглэлээр олгож байна. Үүнд, 1) дээд боловсролын байгууллагын хөгжлийн тэтгэлгийг сургалтын үйл ажиллагаанд тэргүүн туршлага нэвтрүүлэх, түгээн дэлгэрүүлэх; 2) Гадаадын ижил төстэй дээд боловсролын сургалтын байгууллагатай хамтын ажиллагаа хөгжүүлэх, бенчмаркинг хийх; 3) Их сургуулийн эрдэм шинжилгээ, судалгааны чадавхыг бэхжүүлэх, судалгааны үр дүнг түгээн дэлгэрүүлэх; 4) Санхүүжилтийн шинэ эх үүсвэр бий болгох; 5) Сургалтын шинэ хөтөлбөр, дадлагын ажлын  хөтөлбөрийг боловсруулж, хэрэгжүүлэх; 6) Сургуулийн  үйл ажиллагааны үр дүн, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх; 7) Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, түншлэлийг хөгжүүлэх; 8) Дэлхийн тэргүүлэх их сургуультай хамтарсан судалгаа, сургалтын үйл ажиллагааг хөгжүүлэх зэрэг болно. Тус өрсөлдөөнт тэтгэлэгт нийт 30 дээд боловсролын байгууллагаас 85 төслийн санал ирсэн. Сонгон шалгаруулалтын дүнгээр 9 их, дээд сургуулийн 18 төсөл шалгарч нэг тэрбум, долоон зуун ерэн долоон сая (1’797’000’000) төгрөгийн санхүүжилттэй тэтгэлэг олгож байна.

Байгалийн ухаан, инженер технологи, хөдөө аж ахуйн чиглэлээр судалгааны өрсөлдөөнт тэтгэлэгт нийт 15 байгууллагаас 192 төслийн санал ирсэн. Сонгон шалгаруулалтын дүнгээр судалгааны 60 төсөл шалгарсан. Байгалийн ухааны чиглэлээр 24, инженер технологийн чиглэлээр 25, хөдөө аж ахуйн чиглэлээр 11 төсөл шалгарч нэг тэрбум, зургаан зуун жаран нэгэн сая, найман зуун наян мянга гурван зуун (1’661’880’300) төгрөгийн санхүүжилттэй тэтгэлэг олгож байна.

Дээд боловсролын чанарын дэмжих, судалгааны нээлттэй орчин бүрдүүлэх зорилгоор дундын ашиглалттай нээлттэй ажиллах 12 лабораторийг байгуулсан ба ирэх 2016 онд 11 лабораторийг байгуулах бэлтгэл хийгдэж байна.

Боловсрол, соёл, шинжлэх ухааны Сайд Л.Гантөмөр зохих шаардлага хангаж  шалгарсан  их, дээд сургуулийн байгууллагын хөгжлийг дэмжих чиглэлээр 18 төсөл, судалгааг дэмжих байгалийн ухааны 24 төсөл, инженер технологийн 25 төсөл, хөдөө аж ахуйн 11 төсөл нийт 78 төсөлд 3.5 тэрбум  төгрөгийн санхүүжилттэй тэтгэлгийн батламжийг гардуулж, “Тэтгэлэгт хамрагдсан сургууль, багш, судлаач, эрдэмтийг өөрсдийн шинэ бүтээл, тодорхой үр дүн, шилдэг туршлагыг түгээн дэлгэрүүлэхийн чухал” болохыг онцоллоо.

Дээд боловсролын байгууллагын хөгжлийг дэмжих болон судалгааг дэмжих чиглэлээр МУИС-17, ШУТИС-24, ХААИС-12, АУШУИС-9, МУБИС-4, СУИС-2, Отгонтэнгэр ИС-1, МГТИС-2, Улаанбаатар ИС-1, Идэр ДС-1, Хүмүүнлэгийн ухааны ИС-1, Шинэ Монгол ДС-2, МҮИС-1, Ховд ИС-1 гэсэн нийт 14 сургууль 78 төслийг 2015-2017 онд хэрэгжүүлж, үр дүнг үндэсний хэмжээнд түгээн дэлгэрүүлнэ.

 


НЭГ. “ДЭЭД БОЛОВСРОЛЫН БАЙГУУЛЛАГЫН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ” ТӨСЛИЙН УРАЛДААНД ШАЛГАРСАН ДЭЭД БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГУУД

Нэгдүгээр чиглэл: Дээд боловсролын сургалтын үйл ажиллагаанд тэргүүн туршлага нэвтрүүлэх, түгээн дэлгэрүүлэх

1.Соёл урлагийн их сургууль:

“СУИС-ийн үйл ажиллагаанд тэргүүн туршлага нэвтрүүлж, түгээн дэлгэрүүлэх”, удирдагч Э.Сонинтогос; 

2. Монгол улсын их сургууль:

“Монгол улсын их сургуулийн академик менежментийг сайжруулах”, удирдагч Г.Баярмагнай; 

3. Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль:

“Ном нөхөн сэлбэх, сэргээн засварлах төсөл”, удирдагч Н.Сүмбэрзул; 

4. Отгонтэнгэр их сургууль:

“Бакалаврын сургалтанд багц цагийн системийг нэвтрүүлэх”, удирдагч Л.Мягманхүү; 

 

Хоёрдугаар чиглэл: Гадаадын ижил төстэй дээд боловсролын сургалтын байгууллагатай хамтын ажиллагаа хөгжүүлэх, бенчмаркинг хийх

5. Хөдөө аж ахуйн их сургууль:

“Хөдөө аж ахуйн их сургуулийн шинэчлэлийг дэмжих”, удирдагч Т.Даваажав; 

 

Гуравдугаар чиглэл: Их сургуулийн эрдэм шинжилгээ, судалгааны чадавхыг бэхжүүлэх, судалгааны үр дүнг түгээн дэлгэрүүлэх

6. Монгол улсын их сургууль:

“Монгол улсын их, дээд сургуулийн эрдэм шинжилгээ, инновацийн үндсэн бодлогын тулгамдсан асуудлыг шийдвэрлэх шинэчлэлийн арга зам”, удирдагч Б.Болдгив;

7. Шинжлэх ухаан Технологийн их сургууль:

“Дээд боловсролын бүх шатны оюутны төгсөлтийн ажлын нээлттэй сан”, удирдагч А.Эрдэнэбаатар;

 

Дөрөвдүгээр чиглэл: Санхүүжилтийн шинэ эх үүсвэр бий болгох

8. Шинжлэх ухаан Технологийн их сургууль:

“Виртуал платформ хөгжүүлэлтээр олон талт санхүүгийн эх үүсвэр бий болгох”, удирдагч Ч.Баасандаш;

 

Тавдугаар чиглэл: Сургалтын шинэ хөтөлбөр, дадлагын ажлын  хөтөлбөрийг боловсруулж, хэрэгжүүлэх

9. ШУТИС-ийн Ш.Отгонбилэгийн нэрэмжит Технологийн сургууль:

“Ашигт малтмал баяжуулалтын технологи жишиг хөтөлбөр”, удирдагч С.Давааням;

10. Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль:

“Суралцахуйн увидас”, удирдагч С.Наранчимэг;

11. Шинжлэх ухаан Технологийн их сургууль:

“Дохио боловсруулалтын сургалт-судалгааны хөтөлбөрийн боловсруулалт, хэрэгжүүлэлт”, удирдагч П.Ариунболор;

12. Монгол улсын боловсролын их сургууль:

“Багш бэлтгэх сургалтад нэгдмэл арга зүй /STEAM/ нэвтрүүлж, хэрэгжүүлэх”, удирдагч Х.Тамир;

13. Монгол улсын их сургууль:

“МУИС-д хичээлийн хөтөлбөр боловсруулах, хэрэгжүүлэх, үнэлэх тогтолцоог бий болгох”, удирдагч Ц.Амартайван;

14. Идэр дээд сургууль:

“Манлайллаар мэргэшсэн онлайн магистрын хөтөлбөр”, удирдагч Ж.Бурмаа;

 

Зургаадугаар чиглэл: Сургуулийн  үйл ажиллагааны  үр дүн, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх

15. Монгол улсын их сургууль:

“Монгол улсын их сургуулийн засаглал, удирдлага, үйл явцыг сайжруулах замаар өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх нь”, удирдагч Ч.Нарантуяа;

 

Долоодугаар чиглэл: Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, түншлэлийг хөгжүүлэх

16. Хөдөө аж ахуйн их сургууль:

“Сургалт-эрдэм шинжилгээ- хөдөлмөрийн зах зээлийн уялдааг сайжруулах”, удирдагч О.Баатарцогт;


ХОЁР. ДЭЛХИЙН ТЭРГҮҮЛЭХ ИХ СУРГУУЛЬТАЙ ХАМТАРСАН СУДАЛГАА, СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ХӨГЖҮҮЛЭХ

17. Шинжлэх ухаан технологийн их сургууль:

“Массачусэттсийн технологийн институт ба Монголын судалгаа, инновацийн төсөл”, удирдагч Б.Очирбат;

18. Монгол улсын боловсролын их сургууль:

“Финланд улсын Оулу-ийн их сургуультай хамтарсан: Багш бэлтгэх сургуулийн хичээлийг чанаржуулах шаардлага, боломж, арга зам”, удирдагч Д.Мөнхжаргал;


ГУРАВ. СУДАЛГААНЫ ТЭТГЭЛЭГ

Монгол улсын их сургууль:

  1. Математик физикийн зарим тэгшитгэлийн онолын судалгаа, удирдагч А.Галтбаяр

  2. Хөхтөн амьтдын генетик баркодын өгөгдлийн сан бүрдүүлэх судалгаа, удирдагч Д.Баярлхагва

  3. Хорт хавдар үүсгэгч болон дэлгэрүүлэгч генүүдийн сүлжээг илрүүлэх оптимизацид суурилсан аргуудын судалгаа, удирдагч А.Баярбаатар

  4. Цэвдэгтэй бүсийн гадаргын болон газрын доорх усны хөдлөл зүйг изотопын аргаар тооцох судалгаа, удирдагч Э.Мөнхцэцэг

  5. Хил орчмын бүс нутгийн шороон замын эвдрэлийн судалгаа, удирдагч Д.Даваадорж

  6. Хөнгөн цөмийн энергийн спектрын судалгаа, удирдагч М.Одсүрэн

  7. Нефтийн атмосфер нэрлэгийн үлдэгдлийг гидрокрекинг процессоор боловсруулахад хэрэглэх катализатор гарган авах судалгаа, удирдагч Ц.Төгсөө

  8. Гурван хэмжээст цэгэн гэрэл үүсгэгч дэлгэцийн харагдах өнцгийг ихэсгэх судалгаа, удирдагч Б.Ганбат

  9. Г.Занабазарын хосгүй үнэт бүтээлүүдийн дижитал загваруудын математикийн судалгаа, удирдагч А.Энхбаяр

  10. Сургалтанд ашиглах хүртэхүйн туршилтын инженерчлэлийн хөгжүүлэлтийн судалгаа, удирдагч С.Нямлхагва

  11. Технологи дамжуулалт ба технологи шингээх чадварыг тодорхойлох судалгаа, удирдагч Д.Лхагвасүрэн

  12. Нунтаглалтын аргаар зэс суурьтай шинэ төрлийн нанокомпозит материал гарган авах, түүний хэрэглээний судалгаа, удирдагч Б.Очирхуяг

  13. “Монгол хэлийг ойлгохуй” судалгаа, удирдагч Ч.Алтангэрэл

 

Шинжлэх ухаан, технологийн их сургууль:

  1. Барилга байгууламжийн газар хөдлөлт тэсвэрлэлтийн мониторингийн судалгаа, удирдагч Ц.Цоггэрэл

  2. Баянхонгорын Нарийн харын нурууны зэсийн хүдэржилт, хэтийн төлвийн судалгаа, удирдагч С.Хишигсүрэн

  3. Ойн хөнөөлт шавьжны эсрэг үйлчилгээтэй талст үүсгэгч бактерийн гентоксикологийн судалгаа, удирдагч Д.Пүрэвдорж

  4. Нүүрсний синтез хийнээс метан гарган авах урвалд ашиглах катализаторын шинж чанарын судалгаа, удирдагч Э.Энхцэцэг

  5. Геологи, уул уурхайн үйл ажиллагаатай холбоотой хүрээлэх орчны геохимийн судалгаа, удирдагч Б.Батхишиг

  6. Элэгдэлд тэсвэртэй металл хайлшин эд ангийн элэгдлийг лазерын шавалтын аргаар сэргээн засварлах судалгаа, удирдагч Б.Пүрэвдорж

  7. Хучилтын төмөр бетон хавтангийн гал тэсвэрлэлтийн судалгаа, удирдагч Я.Дүйнхэржав

  8. Цайрын баяжмалыг гүйцээн боловсруулах технологийн судалгаа, удирдагч А.Цэцэгмаа

  9. Байгалийн болон үйлдвэрийн бохир усан дах хүнд металлуудыг цэвэрлэх нанотехнологийн судалгаа, удирдагч Б.Лхагвадулам

  10. Өдөр тутам хэрэглэх эрүүл мэндийн хяналтын (holter) зүүдэг төхөөрөмжийн судалгаа, удирдагч Д.Эрдэнэчимэг

  11. Ноос ноолууран сүлжмэл бэлэн бүтээгдэхүүнийг будах дижитал будалтын технологи боловсруулах, будгийн автомат төхөөрөмж зохион бүтээх судалгаа, удирдагч П.Аюурзана

  12. Шим мандлаас стратосфер хүртлэх өндөрт хүнгүй нисэх төхөөрөмжөөр хийгдэх аэрозолын судалгаа, удирдагч Б.Эрдэнэбат

  13. Тогтворгүй системийн тэнцвэржилтийн судалгаа, удирдагч А.Батмөнх

  14. Үл задлах аргаар эргэлдэх тоног төхөөрөмжийн техникийн байдлыг оношлох судалгаа, удирдагч П.Ариунболор

  15. Гурван хэмжээст эд ангийн (3D CAD model) боловсруулалтыг байршлын ялгаатай бүсүүдээс хамтран боловсруулах вэб фрэймворкийг хөгжүүлэх судалгаа, удирдагч Н.Пүрэвдорж

  16. Утасгүй сүлжээний хандах төхөөрөмж бүтээх, турших, үйлдвэрлэлд нэвтрүүлэх судалгаа, удирдагч Я.Дашдорж

  17. Хотын үйлчилгээ хөгжүүлэлтийн (SDK) платформийн судалгаа, удирдагч А.Эрдэнэбаатар

  18. Монгол орны усны нөөцийн хомсдолтой бүс нутгийн нүүрсийг гравитацийн дэвшилтэт технологи ашиглан хуурай аргаар баяжуулах технологийн судалгаа, удирдагч Д.Энхбат

  19. Хөдөө аж ахуйд зориулсан энергийн хэмнэлттэй богино зайд утасгүй өгөгдөл дамжуулах Зигби модулын хөгжүүлэлтийн судалгаа, удирдагч А.Одгэрэл

 

Хөдөө аж ахуйн их сургууль

  1. B.anthracis-ийн эсрэгбием илрүүлэх ELISA цомог боловсруулж боомтой тэмцэх сэргийлэхэд ашиглах судалгаа, удирдагч Ж.Энхтуяа

  2. Доройтсон бэлчээр ба эвдэрсэн газрын нөхөн сэргээлтэнд микориз ашиглах технологийн судалгаа, удирдагч А.Гоомарал

  3. Зарим зооноз өвчний үүсгэгчийн молекул-эпидемиологи, оношийн цомгийн үнэлгээ, баталгаажуулалтын судалгаа, удирдагч Ж.Эрдэнэбаатар   

  4. Генийн инженерчлэлийн аргаар царгасны өвсний ургацыг нэмэгдүүлэх судалгаа, удирдагч Х.Алтанцэцэг  

  5. Зарим өвчин үүсгэгчийг дамжуулагч далавчит шавьж (хөх түрүү, шумуул, мухар ялаа (элсний ялаа), чийгч ялаа)-ийн молекул, эпидемиологийн судалгаа, удирдагч Г.Батцэцэг               

  6. Монгол орны тариалангийн хүрэн хөрсний органик нүүрстөрөгчийн хувирал ба уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, удирдагч Б.Энхтуяа 

  7. Монгол орны царцааны тархалтын зүй тогтолын судалгаа, удирдагч Х.Батнаран

  8. Мах сүүнд хүнсний халдварт хордлого үүсгэгч зарим нянгийн молекул биологийн болон эрсдэлийн судалгаа, удирдагч Б.Нарангэрэл              

  9. Цаа бугын бруцеллёзын тандан судалгаа, удирдагч В.Батбаатар

  10. Монголын уламжлалт хурдан морины уяа сойлго, түүний физиологи, биохимийн үндсийн судалгаа, удирдагч П.Ням-Осор

 

Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль:

  1.  “Ном нөхөн сэлбэх, сэргээн засварлах төсөл”, удирдагч Н.Сүмбэрзул; 

  2. Хепатитын В, Дельта вирүсийн хавсарсан халдвар ба HLA полиморфизм хэлбэршлийн судалгаа, удирдагч Б.Мөнхбат

  3. Ходжкины бус лимфомын иммуногистологи-дархан туяарлын судалгаа, удирдагч Д.Эрдэнэцогт

  4. Түгээмэл тохиолдох генетикийн зарим өвчний оношлогоог нэвтрүүлэх судалгаа, удирдагч Б.Мөнхцэцэг

  5. Элэгний С вирүсийг халдварлуулсан макрофагийн шугаман эсийн загварт интерфероноор өдөөгдөх генийн идэвхжилийг STAT1-ийн тирозин, сериний фосфоржилтоор хянасан дүнгийн судалгаа, удирдагч Н. Батчимэг

  6. Бие организмын дархлааг дэмжих лактоферрин уургийг гарган авах технологи нутагшуулах судалгаа, удирдагч Б.Байгалмаа

  7. В ба Дельта вирүст хепатитийн үед qHBsAg, WFA+-M2BP уургийн судалгаа, удирдагч Н.Бира

 

Монгол улсын боловсролын их сургууль

  1. “Монгол орны хоёр нутагтан, мөлхөгчдийн захын популяцийн экологи, ангилал зүй, тархац, хамгаалах судалгаа”, удирдагч М.Мөнхбаатар;

  2. “Монгол орны түүхий эдээс зэврэлтэнд тэсвэртэй сайн чанарын пигмент гаргах технологийн судалгаа”, удирдагч Д.Баяраа;

 

Соёл урлагийн их сургууль:

  1. “Монголын бүтээгдэхүүний загварыг сайжруулах, олон улсын зах зээлд брэнд гаргах судалгаа”, удирдагч Ч.Алтанцэцэг;

 

Монголын үндэсний их сургууль:

  1. “Нүүрсний шууд бус шингэрүүлэлтийн катализаторын судалгаа”, удирдагч Б.Оюун-Эрдэнэ;

 

Монгол Германы технологийн их сургууль:

  1. “Ерөнхийлсэн Нэшийн тэнцвэрийн бодлогын хувьд алгоритм боловсруулалт ба хэрэглээний судалгаа”, удирдагч Л.Алтангэрэл;

  2. “Хүнд баяжигдах шинж чанартай вольфрам, молебдений хүдрээс ашигт эрдсүүдийг ялгах технологийн харьцуулсан туршилт, судалгаа, түүнийг үйлдвэрт нэвтрүүлэх боломжийн судалгаа”, удирдагч Б.Батцэнгэл;

 

Хүмүүнлэгийн ухааны их сургууль (ХУИС)

  1. Ноолуурын үнийн өсөлтийн ямаан сүргийн тоо толгой болон бэлчээрийн гарцад үзүүлэх нөлөөг орон зайн хувьд харьцуулан авч үзэх судалгаа, удирдагч А.Амаржаргал               

 

Шинэ Монгол технологийн дээд сургууль:

  1. Цахиурын ислээр бүрсэн нано хэмжээст төмрийн соронзон ширхэг гарган авч анагаах ухааны оношлогооны технологид нэвтрүүлэх судалгаа, удирдагч О.Сарангэрэл

  2. “Перовскайт” нэгдэл ашиглан өндөр эрчим бүхий 4 дэхь үеийн тунгалаг нарны зайн үүсгүүрийн суурь, хэрэглээний судалгаа, удирдагч Б.Дэлгэрцэцэг

 

Ховд их сургууль:

  1. Эко элсэн байшин - эдийн засгийн үр ашигтай байгальд ээлтэй барилгын шинэ технологи турших, нэвтрүүлэх судалгаа, удирдагч Д.Дашдорж

 

Улаанбаатар их сургууль

  1. Бохир ус цэвэршүүлэхэд фотокаталитик идэвхит наноталст титаны оксид (TiO2)-ыг хэрэглэх судалгаа, удирдагч Б.Мөнхцэцэг

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна