Бөхчүүдийн сагсан бөмбөгийн тэмцээн болно

2015 оны 12 сарын 2

Бөхчүүдийн сагсан бөмбөгийн цомын аварга шалгаруулах "Монгол-2015" 8 дахь удаагийн тэмцээн 2015.12.12-13-нд спортын төв ордонд болно. Техникийн зөвөлгөөн 12-р сарын 11-ний 13 цагт СТО-ны хурлын танхимд болно.

Тэмцээнд аймаг, цэргийн арслангаас дээш цолтой бөхчүүд оролцоно. Монголын үндэсний бөхийн холбооны эрэмбэнд эрэмбэлэгдсэн цолтой бөхчүүд оролцох ба орон нутгийн засаг захиргаанаас олгосон тойргийн цол хамаарахгүй болно.

Баг дасгалжуулагч, тамирчин нийт 12 хүний бүрэлдэхүүнтэй байна.

Шагналын сан 5 сая төгрөг.

Зохион байгуулагч Мөнгөн цагариг клуб, Түвшин сан

Харилцах утас: 96968474

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна