Шинэ Жокерийн юу өөрчлөгдөх вэ?

2015 оны 12 сарын 2

2016 оны наймдугаар сард нээлтээ хийх жүжигчин Бэн Аффлекийн найруулж буй “Suicide Squad” киноны Жокерийн дүрд “30 seconds to the Mars” хамтлагийн дуучин Жаред Лето тоглож байгаа билээ.

Энэ кинонд тоглоход өөрөөс нь асар их сэтгэл зүйн бэрхшээл гарж байгаа талаар дуучин дурдсан бөгөөд, кино багийнхан дараах шаардлагуудыг тавьжээ. Жишээ нь: Энэ удаагийн Жокер өмнөх Жокеруудаас ялгаатай нь туранхай биш, харин булчинлаг байх ёстой учраас Жаред Лето биеэ хөгжүүлэхээс гадна жин нэмж эхэлсэн байна.

Кино зохиолын хувьд ялгаатай нь 1986 онд гарч байсан комик зохиолын дагуу ,Жокер Бэтмэний хамтрагч болох Робиныг егүүтгэдэг байна.

Мөн түүний хүйтэн царайг илэрхийлэх ногоон өнгийн үс хэвээрээ байх боловч, нүүрийг нь будалтаар биш харин арьс цайруулагчийн тусламжтайгаар зэвхий цагаан өнгөтэй харуулахыг зорино гэжээ. Учир нь кино зохиол дээр Жокер Бэтмэнтэй тулалдаж байх үеэрээ химийн бодист түлэгдсэнээс болж цонхигор царайтай болох ёстой аж.

Г.СҮМБЭЭ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна