Их Британи Сирийг бөмбөгдөх үү?

Хуучирсан мэдээ: 2015.12.02-нд нийтлэгдсэн

Их Британи Сирийг бөмбөгдөх үү?

 

Парисын халдлагын дараа Францын ерөнхийлөгч Франсуа Олланд “Исламын улс” бүлэглэлийн эсрэг тэмцэлд олон орныг нэгтгэх ажилд идэвхийлэн орсон. Тэрбээр Их Британи, Герман зэрэг орнуудад исламын хэт даврагчдын эсрэг Сирид агаарын цохилт өгөхөд хамтрах санал тавьсан юм. Францын саналыг Германы засгийн газар хэлэлцээд дэмжсэн бол Их Британийн парламентад агаарын цохилтоо өргөжүүлэх эсэх талаар хэлэлцүүлэг өрнөж байна.

 

Их Британи нь АНУ-ын тэргүүлсэн цэргийн эвсэлд хэдийн нэгдэн Ирак дахь агаарын цохилтын ажиллагаанд оролцож байгаа юм. Германы зүгээс дэвшилтэт технологийн зэвсэг техникээр Францад тусламж үзүүлэхээ мэдэгдээд буй.

 

“Исламын улс” бүлэглэлийн эсрэг АНУ-ын тэргүүлсэн цэргийн эвсэл өнгөрсөн оны есдүгээр сараас эхлэн Сирид цохилт өгч эхэлсэн юм. Түүнчлэн ОХУ энэ оны есдүгээр сараас Франц улс Парисын халдлагын дараа хэт даврагчдын эсрэг Сирид тус тус агаараас бөмбөгдөж байна.

 

Б.АНХТУЯА

 

ЭХ СУРВАЛЖ: CNN

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж