А.Баярцэцэг фото ангилалд түрүүллээ

Хуучирсан мэдээ: 2015.12.02-нд нийтлэгдсэн

А.Баярцэцэг фото ангилалд түрүүллээ

“Эх дэлхийн мисс-2015” буюу “Miss Earth” тэмцээний финалын шалгаруулалт энэ сарын 5-ны өдөр Австрийн Вена хотноо болно. Дэлхийн 95 орны гоо бүсгүйчүүд дунд эх орноо төлөөлөн оролцож буй мисс А.Баярцэцэг урьдчилсан фото шалгаруулалтын ангилалд түрүүлж, алтан медаль хүртлээ.

Фото ангилалын шалгаруулалт сарын турш явагдсан бөгөөд тэрээр бусад 94 оролцогчоо ардаа орхин тэргүүллээ.

Одоо видео танилцуулгын санал үлдлээ. Түүний хувьд видео танилцуулга дээр ч хамгийн өндөр хандалт авч тэргүүлсээр байна.

А.Баярцэцэг явцын бусад шалгаруулалтаас 2 алт, 1 хүрэл медаль авсан. Тэрээр багаараа оролцдог "Бүтээлч сэтгэлгээний төрөл"-д Ази тивээрээ түрүүлэн АЛТАН медаль, үдшийн гоёлын даашинзны төрөлд АЛТАН медаль. Мөн “Шилдэг коктейл даашинз” буюу богино даашинзтай алхааны урьдчилсан шатанд гуравдугаар байрт орсон бөгөөд дизайнер Д.Отгонжаргалын урласан даашинзыг өмсөж, шалгаруулалтад оролцсон юм.

Мөн Монгол бичиг калиграфи, үндэсний этник бүжгийг хослуулан авьяасын үзүүлбэрт шилдэг 12-т багтсан бол Ази тивийн гоо бүсгүйчүүдээ төлөөлөн НҮБ-ын индэр дээрээс Уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулааралтай холбоотой сэдвээр илтгэлийг тавьсан.

Финалын шалгаруулалтын өдөр видео танилцуулгын дүн гарах бөгөөд шилдэг 16 мисс титмийн төлөө өрсөлдөх юм. А.Баярцэцэгийн хувьд фото миссийн шалгаруулалтад тэргүүлж, видео танилцуулгад хамгийн өндөр саналыг аваад байна. Түүний хувьд финалын 16-д шууд оролцох боломжтой юм.

А.Баярцэцэг явцын шалгаруулалтын үнэлгээгээс нийт алт 3, хүрэл 1-ийг авч жагсаалтын хоёрдугаар байрт бичигдэж байна.

 

#‎MissEarthMongolia2015‬

#‎MissEarth‬‬‬‬‬

Ч.БОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж