"Балетын үдэш" гала концертыг тоглоно

2015 оны 12 сарын 2

УДБЭТеатр шинэ залуу уран бүтээлчдээр хүний нөөцөө чадавхжуулан бэхжүүлж, шинэ сэтгэлгээ, шинэ мэдрэмжээр ажиллаж байна.

Ялангуяа балетын хамт олны хувьд залуу удирдлага, залуу бүжигчдээр эгнээгээ тэлсэн билээ. Тэдгээр залуу мэргэжилтнүүдийн нэг нь балетмейстер Н.Чинзориг юм.

Залуу эрч хүчтэй балетын хамт олон маань 2015 оны сүүлийн өвөрмөц тоглолт "Балетын үдэш" гала концертыг үзэгч та бүхэнд 12-р сарын - 5,6 ны өдрийн 17.00 цагт хүргэнэ.

Тоглолотод дэлхийн алдартай балетын хэсгүүд болон тусгайлан шинээр тавьсан бүжгүүдийг тоглох болно.

Та бүхэн олон алдартай балетуудыг нэг дор үзэх боломжтой энэхүү тоглолтыг хүрэлцэн ирж үзэхийг урьж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна