Л.Гансүх хүндээр өвджээ

2015 оны 12 сарын 3

Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөхөөр ажиллаж байсан Л.Гансүхийг “Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ 3.6 тэрбум төгрөгийг завшсан хэмээн шүүхээс 4.6 жилийн ялаар шийтгэсэн.

Цагдан хорих төвд хоригдож байгаа түүний бие муу байгааг эх сурвалж хэлж байна. Тэрбээр бөөрний архаг үрэвслээр өвдсөн байж болзошгүй байгаа аж. Гэвч, хорихын эмнэлгээр эмчлүүлэхээс татгалзсан гэсэн мэдээлэл байна. Л.Гансүх нь өмнө нь БНСУ-д эмчилгээ хийлгүүлж байсан бөгөөд “Нүүрс”-ний гэх хэрэгт холбогдсоноос хойш, эмчилгээгээ тасалдуулсан тул ясны хавдрын улмаас хөлийнхөө хурууг тайруулсан гэдгээ ярьж байсан юм.

Дашрамд сануулахад, Л.Гансүх болон түүний өмгөөлөгчид анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцсэнээр Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан. Нийслэлийн шүүхийн Ерөнхий шүүгч гомдолтой танилцсанаар Л.Гансүхийн хэргийг Нийслэлийн шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэд хуваарилсан байна. Шүүх хурлын тов одоогоор гараагүй байгаа билээ.

Т.СОЛОНГО

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна