Футзалын УАШТ өнөөдөр эхэлнэ

2015 оны 12 сарын 3

Футзалын Улсын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр эхэллээ. Энэ сарын 3-12-ны өдрүүдэд футзалын спортын ордонд болох УАШТ-д 32 баг өрсөлдөх юм. Эдгээр багууд 8 хэсэгт дөрөв, дөрвөөр хуваагджээ. Тэмцээний нээлт өнөөдөр 11.40-д эхэлнэ.

Дашрамд дуулгахад, Монголын хөлбөмбөгийн холбоо энэ онд олон улсын чанартай гурван том тэмцээнийг эх орондоо зохион байгууллаа. Хамгийн сүүлийнх болох футзалын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны тэмцээнийг 11 дүгээр сарын 14-19-ний өдрүүдэд “Буянт-Ухаа” спортын ордонд зохион байгуулсан. Азийн шилдэг багууд өрсөлдсөн зүүн бүс буюу “А” хэсгээс БНХАУ, Тайваны баг шалгарч ирэх онд Узбекистанд болох тивийн аваргад оролцох эрхийг авсан бол БНСУ, Монгол, Хонгконгийн багууд удаалсан юм.

Ч.БОЛОР

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна