Энэтхэг нүүрсний хэрэглээгээ багасгана

2015 оны 12 сарын 3

 

Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг Парисын гэрээнд сэргээгдэх эрчим хүчний санхүүжилтийг шийдвэрлэвэл Энэтхэг улс нүүрсний хэрэглээгээ багасгахаа мэдэгджээ. Энэтхэгийн талаас илүү өндөр өртөгтэй ногоон эрчим хүчний салбарт хөрөнгө оруулалт хийвэл нүүрснээс татгалзах боломжтой хэмээсэн байна. Энэтхэгийн албаныхны мэдэгдлийг бусад орнууд сайшаан хүлээн авч, энэ талаар гэрээнд тусгах боломжийг эрэлхийлэхээ илэрхийлжээ.

 

Энэтхэг улс нь орон даяар цахилгаанжуулалт хийснээр 2020 он гэхэд нүүрсний хамгийн том импортлогч орон болох аж. Энэтхэг нь эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлснээр нүүрсний зарцуулалтыг 2020 он гэхэд 1.5 тэрбум тоннд хүрэх ирээдүй ажиглагдаж байна. Энэтхэгт одоо хэр 300 сая орчим хүн гэрэл цахилгаангүй амьдарч байгаа аж.

 

Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд нарны эрчим хүчний зардлыг 75 хувиар бууруулсан боловч энэ нь нүүрсний хэрэглээнээс хоёр дахин өндөр өртөгтэй байгаа гэнэ.

 

Б.АНХТУЯА

 

ЭХ СУРВАЛЖ: ВВС

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна