Талибаны лидерийг шархдуулжээ

2015 оны 12 сарын 3

Афганистаны Талибан зэвсэгт бүлэглэлийн лидер Муллах Ахтар Мансоур Пакистанд хүнд шарх авсан байна Зэвсэгт бүлэглэлийн дайчид Кветта хотноо уулзалтын үеэр хоорондоо муудалцсаны улмаас буудалцаан болжээ.Буудалцааны үеэр Талибан бүлэглэлийн дөрвөн гишүүн амь үрэгджээ. Муллах Ахтар Мансоур өөрийг нь хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан Абдул Закир гэгчтэй хэлэлцээ хийхээр очсон боловч ийнхүү буудалцаан болсон байна.

Талибаныг үндэслэгч Муллах Омарыг устгасны дараа Муллах Монсоур өнгөрсөн долдугаар сард бүлэглэлийн лидер болсон аж. Гэвч Талибаны зарим салбар бүлгийн лидерүүд түүнийг хүлээн зөвшөөрөөгүй аж.

Муллах Омарыг 2013 онд устгасан болохыг АНУ-ын талаас мэдээлсэн боловч өнгөрсөн долдугаар сард энэ мэдээлэл баталгаажжээ. Түүний үхэл Афганистаны Засгийн газар болон Талибан бүлэглэлийн хоорондох яриа хэлцлийг тасалдуулсан байна.

 

Б.АНХТУЯА

 

ЭХ СУРВАЛЖ: ВВС

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна