Алдаа гаргасан албан хаагчдад сануулга өгчээ

2015 оны 12 сарын 3

Авлигатай тэмцэх газар нь иргэдээс ирүүлсэн гомдол, мэдээллийн мөрөөр холбогдох хяналт шалгалтыг хэрэгжүүлж зөрчил гаргасан албан тушаалтнуудад хууль тогтоомжид заасан хариуцлагыг тооцуулахаар эрх бүхий байгууллага, албан тушаалтанд асуудлыг тавьж шийдвэрлүүлдэг. Тус газрын бүрэн эрхийн хүрээнд гаргасан шийдвэрийн дагуу хууль тогтоомж зөрчсөн Архангай аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын мэргэжилтэн Ц.Жамсран, Булган аймгийн Хангал сумын Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Сайнгэрэл нарт “Сануулах” сахилгын шийтгэлийг ногдуулсан байна.

Г.ТУУЛ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна