Ч.Ганхуягийн санаалчлагыг СЗХ хууль бус гэв

2015 оны 12 сарын 3

“Улаанбаатар таймс" сонины хэвлэх үйлдвэрийн газрыг дуудлага худалдаагаар худалдах шийдвэртэй холбоотойгоор Сангийн дэд сайд асан Ч.Ганхуягийн өрнүүлсэн хөдөлгөөн сүүлийн үед моодонд ороод байгаа. Түүний санаачлалыг Хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Д.Ангар үргэжлүүлэхээр шийдсэнээ зарлаад байгаа. Тэгвэл дээрх хөдөлгөөн, шинэ санаачлагатай холбоотойгоор  Санхүүгийн зохицуулах хорооноос мэдэгдэл гаргаж, хууль бус үйлдэл гэдгийг анхааруулж байна.

Тодруулбал тус хороо "Олон нийтийн сүлжээгээр санаачилга өрнүүлэн нийтэд санал гаргаж байгаа нэр бүхий иргэд, хуулийн этгээд нь тусгай зөвшөөрөл аваагүй, хөрөнгө итгэн удирдуулах эрх бүхий этгээд биш тул иргэд санаачилгыг нь дэмжиж болох хэдий ч мөнгөн хөрөнгө шилжүүлэх шийдвэр гаргахдаа болгоомжтой байхыг анхааруулж байна" гэжээ. 

 Г.ТУУЛ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна