Путин Крымд очжээ

2015 оны 12 сарын 3

 

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өчигдөр /XII.2/ Крымд гэнэтийн айлчлал хийжээ. Тэрбээр Крымд  хойгийг цахилгаанаар хангах шинэ төслийг нээсэн байна. Төслийн хүрээнд Крым хойгийг цахилгаанаар хангах, энэхүү ажлыг маш хурдацтай гүйцэтгэхээр Оросын Засгийн газар төлөвлөжээ.

 

Крым хойгийг өнгөрсөн арваннэгдүгээр сарын сүүлч хүртэл Украины талаас цахилгаанаар хангаж байсан юм. Гэвч Украинаас цахилгаан дамжуулах шугамд гэмтэл гарснаар Крым хойгийн хоёр сая хүн гэрэл, цахилгаангүй болжээ.  

 

Крым хойг өнгөрсөн оны гуравдугаар сард бүх нийтийн санал асуулгаар Украинаас салж, ОХУ-д эргэн ирсэн юм.

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: AGENCE FRANCE-PRESSE

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна