Ж.Батзандан гишүүн шилдэг нийтлэлч оюутан, залуусаа тодруулав

2015 оны 12 сарын 3

 

УИХ-ын гишүүн, доктор Ж.Батзандангийн санаачлагаар гадаад, дотоодын их дээд сургуулийн оюутан, судлаачдын дунд “Хөгжилд хүрэх гарц - Миний санал” сэдэвт илтгэл, нийтлэлийн  уралдаан зарласан билээ. Тус уралдаанд Улаанбаатар хот хөдөө орон нутгаас 150 гаруй залуус оролцож шилдэгүүдээ шалгарууллаа.

 

УИХ-ын гишүүн Ж.Батзандан энэ үеэр хэлсэн үгэндээ “ Монголын хөгжил залуу хойч үеэсээ хамааралтай учраас та бүхний саналыг сонсох нь хамгийн чухал юм. Нийт оролцсон залуучууддаа амжилт хүсье.” хэмээсэн юм.

 

“Хөгжилд хүрэх гарц-Миний санал” илтгэл нийтлэлийн уралдаанд ХААИС-н Ургамал хамгаалал хорио цээр, Хяналт үнэлгээний гуравдугаар дамжааны оюутан Г.Бадамгарав  Дэд байрт, Сити Дээд сургуулийн Бизнесийн удирдлагын оюутан  Д.Хүрэлбаатар гуравдугаар байрыг эзэлж АХХ-ын хүндэт өргөмжлөл, мөнгөн шагналыг гардлаа. Мөн илтгэл нийтлэлүүдээс шагналт байр эзлүүлэн найман оролцогчдыг АХХ-ын өргөмжлөл, 100 мянган төгрөгийн хамт шагнаж урамшууллаа.

 


 

Дэд байрт шалгарсан Г.Бадамгарав : Монгол улс хөдөө аж ахуй, газар тариалангийн салбараар дэлхийд толгой цохих цаг болсон

 

-“Хөгжилд хүрэх гарц-Миний санал” илтгэл нийтлэлийн уралдаанд Дэд байрт шалгарсан танд баяр хүргэе.

 

 -Баярлалаа.

 

 -Нийтлэлдээ ямар сэдвийг гол болгон барьж бичив?

 

-Монгол Улсын эдийн засагт  хөдөө аж ахуйн салбар  хамгийн их нөлөө үзүүлж чадна. Тэр тусмаа газар тариалан, мал аж ахуйн салбараар дэлхийд тэргүүлэх боломж байгаа.

 

Бид гадны улс орноос төмс, хүнсний ногоо оруулж ирдэг биш гаргадаг байх ёстой. Бид махаа экспортлож Монгол малын брендийг бий болгох хэрэгтэй гэдэг санааг гаргасан.

 

-Дэлхийд тэргүүлэх боломжийг судалж үзсэн байх нь тийм үү?

 

-Мэргэжилтэйгээ уялдуулан судалж үзсэн. Монголын мал аж ахуй, газар шорооны дээжээс хийсэн судалгаа байдаг юм байна. Монгол улс өнөөдөр Хятдаас төмс, хүнсний ногоо, хэрэглээний хүнсээ бүгдийг оруулж ирж байна. Энэ маш буруу тогтолцоо. Бид өөрдсөө үйлдвэрлэгч орон. Бид өөрсдөө газар тариалангаа хөгжүүлж, дэлхийд толгой цохиж гарч ирэх боломж 100 хувь байна.

 

-Энэ боломжоо ашиглахын тулд хамгийн түрүүнд юунаас эхлүүлэх хэрэгтэй гэж бодож байна?

 

- Жижиг дунд үйлдвэрлэлээ дэмжих хэрэгтэй. Энэ жишгээ дагнаад органик хүнсийг хэрэглэх. Иргэдийн дунд эх орны газар шороонд ургасан бүхэн л эрүүл, чанартай гэдэг ойлголтыг төрүүлэх чухал. Монголчууд залхуу байна. Өөрсдийн боломжийг харалгүй бэлэнчлэх сэтгэлгээтэй болж гаднаас бэлдсэн бараа бүтээгдэхүүн авч, мөнгө их үрж байна. Үүний оронд өөрсдөө хөдөлмөрлөж, өөрсддөө ажлын байр гаргаж чадвал Эх орон минь хөгжинө.

 

 -Танд баярлалаа. Цаашдын сурлага хөдөлмөрт тань амжилт хүсье.

 


 

3-р байрт шалгарсан Д.Хүрэлбаатар: Оюутан залуус үгээ дайх боломж гэж бодсон

 

-“Хөгжилд хүрэх гарц-Миний санал” илтгэл нийтлэлийн уралдаанд Дэд байрт шалгарсан танд баяр хүргэе.

 

 -Баярлалаа.

 

 -Урд нь ямар нэгэн илтгэл нийтлэлийн уралдаанд оролцож байсан уу?

 

-Үгүй. Энэ удаагийн уралдаанд “Миний санал” гэсэн болохоор бодож явдаг зүйлээ хэлэхийг хүссэн.

 

-Нийтлэлээрээ юу хэлэхийг хүссэн бэ?

 

Нийслэл хотдоо бөөгнөрч суурьшаад хөгжөөд байгаа юм биш. Энэ бол өрөөсгөл ойлголт. Би нийтлэлээрээ хөдөө орон нутгаа хөгжүүлж, хөгжлийн гарцыг тодорхойлохыг хичээсэн. Бүх зүйл төврүүгээ чиглэсэн байгаа. Та нар ажиглаад хараарай. Хотруу чиглэсэн их нүүдэл энд л их хөгжил цэцэглэлт байгаа юм шиг. Гэтэл яг үнэндээ хөдөө орон руу чиглэсэн бодлого дутмаг байна. Нэг бол орон нутгийн хөгжил хаягдаж байна гэхэд болно. Яагаад хотод л их дээд сургууль байдаг хөдөө орон нутагт байж болохгүй гэж, яагаад хотод л өндөр өндөр барилга байдаг. Хөдөө орон нутагт байж болохгүй гэж. Би орон нутгийн хөгжлийн  талаар бодож явдаг зүйлээ цаасан дээр буулгахыг оролдсон. Ж.Батзандан гишүүн сая хэллээ. Монголын ирээдүй хойч залуусаа сонсох нь чухал гэж. Маш их урам зориг авлаа. Би төрийн түшээ хүний чихэнд, Монголоо хөгжүүлэх талаар өөрийн саналаа хэлсэндээ баяртай байна.

 

Танд баярлалаа. Цаашдын сурлага хөдөлмөрт тань амжилт хүсье.