Писториус шорон руу буцах уу?

2015 оны 12 сарын 3

 

Өмнөд Африкийн дээд шүүхэд алдарт тамирчин Оскар Писториусын хэргийн шүүх хурал болж байна. Шүүх хурлын шийдвэр яаж гарахаас Оскар Писториус шорон руу буцах эсэх нь шийдэгдэх юм. Өмнөд Африкийн прокуророос Оскар Писториусыг найз бүсгүй Рийва Стинкэмпмийн амийг хөнөөсөн хэргээр давж заалджээ.

 

Писториус 2013 онд найз бүсгүй Рийва Стинкэмпийг “санаандгүй” хөнөөсөн хэргээр нэг жил шоронд хорих ял эдэлсний дараа өршөөлөөр суллагдсан юм. Уг нь Өмнөд Африкийн шүүхээс түүнд загвар өмсөгч Рийва Стинкэмпийн амийг хөнөөсөн хэрэгт таван жил шоронд хорих ял оноогоод байсан юм. Гэвч түүнийг нэг жилийн дараа суллаж, үлдсэн ялыг нь нийгэмд тустай хөдөлмөр эрхлэх шийтгэл болгон хөнгөрүүлжээ.

 

Оскар Писториус 2013 оны Валентины баярын шөнө найз бүсгүй, модель Рийва Стинкэмпийг Преториа дахь гэрийнхээ угаалгын өрөөнд олон удаа буудаж хөнөөсөн юм. Тэрбээр Рийва Стинкэмпийг хулгайчтай андууран буудсан гэж мэдэгдээд буй.

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: AGENCE FRANCE-PRESSE

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна