Дэлхийн аварга Санта Клаусыг шалгаруулав

2015 оны 12 сарын 3

Хамгийн сайн Санта Клаусыг шалгаруулах Дэлхийн аварга Санта Клаус тэмцээн 15 дахь жилдээ Швейцарийн цас мөст Замнаун цанын баазад болжээ. Энэ жилийн тэмцээнд дэлхийн өнцөг булан бүрээс “Норвегийн хөгшин, залуу Санта Клаусууд”мөн Скандинаваас очсон “Викинг Санта Клаус” зэрэг Санта Клаусын 32 баг оролцсон байна. Харин тэмцээний шилдэг Санта болсон “Гурван  Санта, будилуу мангас” багийнхан хаанаас ирснийг хэн ч хэлж чадахгүй байна. Тэмцээний ялагчаар “The Appenzeller Powerchlaus” нэртэй багийнхан шалгарч, хоёр мянган франкаар шагнуулсан байна. Гэвч тэд хүүхдүүдэд түүнээс ч их бэлэг тараасан нь гарцаагүй.

Дэлхийн аварга Санта Клаус шалгаруулах тэмцээнд жил бүр хэдэн арван Санта Клаус баг болж оролцдог бөгөөд дуу дуулах, чаргаар гулгах, цасан хүн хийх, Зул сарын баярын  чимэглэл хийх, яндангаар гулсаж буух зэрэг амаргүй 10 шалгуурыг давах болдог ч яндангаар гулсах, бэлэг сэлттэй чаргаар уулнаас буух зэрэг давааг давахад олон Санта бүдэрдэг гэнэ. Тэмцээнийг 2000 оноос хойш жил болгон явуулж байгаа юм байна.

Н.ЭНХ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна