Коби Брайнт 31 оноо авч багаа хожилд хүргэлээ

2015 оны 12 сарын 3

 
НБА-ийн талбайд есөн тоглолт боллоо.Өчигдөрийн тоглолтод Филадельфи 76 багт хожигдож улиралын эхний хожлыг өгсөн Лос Анжелес Лейкэрс өнөөдөр өмнөх тоглолтодоо Леброн Жеймс тэргүүтэй Клевлэнд Кавалерс багийг хожсон Вашингтон Уйзардс багтай тоглолоо.

Тоглолтын эхний үед 12 оноогоор илүүрхсэн Лейкэрс хоёр болон гуравдугаар үед оноо ойртож 78-75 харьцаатай болжээ. Шийдвэрлэх үеийн төгсгөлд Коби Брайнт шилдэг тоглолтоо үзүүлж таван оноог дараалж авч баг нь 108-104 харьцаагаар долоо дараалсан ялагдлаа зогсоолоо.

Тус тоглолтод Коби Брайнт 31 оноог авч багаа тэргүүлсэн бол Жулиас Редль 15 оноо, 19 самбараас бөмбөг авч дабль дабль амжилт үзүүлжээ. Харин эсрэг багаас Жон Уалл 34 оноо, 11 оновчтой дамжуулалт, 7 самбараас бөмбөг авчээ.

Бусад тоглолтууд

Голдэн Стэйт Уорриорс 116-99 Шарлот Хорнетс
Лос Анжелес Лейкэрс 108-104 Вашингтон Уйзардс
Финикс Санс 122-125 Детройт Пистонс /нэмэлт цагт/
Филадельфи 76 87-99 Нью-Иорк Никс
Торонто Репторс 96-86 Атланта Хаукс
Денвэр Наггетс 89-96 Чикаго Буллз
Нью-Орлэйн Паликанс 91-96 Хьюстон Рокетс
Милоуки Багс Сан Антони Спөрс
Индиана Пэйсэрс Лос Анжелес Клипперс

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна