Л.Жамбалжавыг Ерөнхий сайд хүлээж авсангүй

Хуучирсан мэдээ: 2015.12.03-нд нийтлэгдсэн

Л.Жамбалжавыг Ерөнхий сайд хүлээж авсангүй

Авлигын хэрэгт сэжиглэгдэн хоригдсон Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан тул орны хүнийг нь томилох шаардлагатай болсон. Өнгөрсөн долоо хоногийн ням гаригт МАХН-ын Гүйцэтгэх товчоо хуралдаж, Л.Жамбалжавыг Эрүүл, мэнд, спортын сайдад нэр дэвшүүлсэн. Энэ асуудлыг УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлгээс Ерөнхий сайдад албан бичгээр хүргүүлсэн байсан ч татгалзсан хариуг ирүүлжээ.

Ерөнхий сайд энэхүү албан бичигтээ “Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэнд, спортын сайдаар Л.Жамбалжавыг томилуулахаар ирүүлсэн албан бичигтэй танилцлаа. Монгол Улсын Үндсэн хуулийн 39 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт Засгийн газрын гишүүнийг томилуулах саналыг УИХ-д өргөн мэдүүлэх нь Монгол Улсын Ерөнхий сайдын бүрэн эрхэд хамаарахаар хуульчилсны дагуу саналыг хүлээн авах боломжгүйг үүгээр мэдэгдье” гэжээ.

Г.ДАРЬ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж