Хэт холын марафоны ДАШТ-д хурд сорино

2015 оны 12 сарын 3

Катарын нийслэл Доха хотноо бямба гаригт(XII.05) болох хэт холын марафон гүйлтийн 50 км-ийн ДАШТ болно. Олон улсын хэт холын марафон гүйлтийн холбооноос зохион байгуулдаг тус тэмцээнд энэ жил 20 гаруй улсын 300 орчим тамирчин тэсвэр тэвчээрээ сорих юм. Манай улсаас энэ зайд улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоож байсан ОУХМ Б.Доржпалам, спортын мастер Г.Хишигсайхан (“Алдар” спорт хороо), 100 км-т улсын рекорд тогтоосон ОУХМ Д.Бадамхатан (Хөвсгөл аймаг), спортын мастер Л.Лхагва (“Алдар” спорт хороо), 12 цагийн гүйлтийн улсын аварга Б.Алдармаа нар хурд сорихоор болжээ.

Манай улсаас хэт холын марафон гүйлтийн ДАШТ-д анх удаа оролцох гэж байна.

Ч.БОЛОР

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна