Монгол хүний бүтээл The Victorinox-ын уралдаанд шалгарав

2015 оны 12 сарын 3

Швейцарийн хутга үйлдвэрлэгч The Victorinox-оос зарласан 2016 оны сонгодог загварын хутган дээрх хээний  уралдаанд монгол оролцогч Б.Эрдэнэчимэгийн “Rainforest walk” нэртэй хээ шалгарчээ. Компани Facebook хуудсаараа дамжуулан бүх оролцогчдодоо баяр хүргэж, эхний 10 байрт шалгарсан бүтээлийг 2016 оны сонгодог загварын хутган дээрээ хэвлэхээр болсон байна. Б.Эрдэнэчимэг бүтээлийнхээ санааг Зүүн өмнөд Азид аялж явахдаа халуун орны ойн ургамлын олон янз, хэлбэр дүрснээс олж, сувенирт ашиглахаар шийдсэн гэнэ. The Victorinox-ын 2016 оны шинэ сонгодог хутганы цуглуулга ирэх тавдугаар сараас худалдаанд гарах юм байна. The Victorinox-ыг алдаршуулсан бүтээгдэхүүн нь армийн зориулалттай хутга бөгөөд халаасны чамин хутганых нь цуглуулагчид дэлхий даяар байдаг ажээ.

Н.ЭНХ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна