12 сард болох барилдааны хуваарийг танилцуулж байна

2015 оны 12 сарын 3

Сэтгүүлч:
Улаанбаатар

Монгол бөхийн өргөөнд 12 сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарийг танилцуулж байна.

2015 оны сүүлийн сар эхлээд хоёр хонож байна. Энэ сард болох барилдаануудыг танилцуулъя.

12-р сарын 6-ны 12 цагаас Сумын цолтой болон залуу бөхчүүдийн энэ сарын ээлжит барилдаан МБӨ-нд болно. Бүртгэл 10 цагаас...

12-р сарын 19-нд 14 цагаас Аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн ээлжит барилдаан,

12-р сарын 20-ны 14 цагаас Баянзүрх хайрханы хишиг Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан,

12-р сарын 16-нд Нийтийн монгол, өсвөр бөхчүүдийн барилдаан,

12-р сарын 29-ний 14 цагаас Ерөнхийлөгчийн цомын төлөөх Чансаа өндөр 128 бөхийн барилдаан тус тус болно.

Бөхчүүд, бөх сонирхогч та бүхнийг өргөнөөр хүрэлцэн ирэхийг урьж байна.

ЭХ СУРВАЛЖ: http://undesniibukh.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна