Хамтын тэтгэврийн хуулийг баталлаа

2015 оны 12 сарын 3

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан эхэлж, Хамтын тэтгэврийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгээр санал хураан баталлаа.

УИХ-дахь Ардчилсан намын бүлгийн нэр бүхий гишүүд Хамтын тэтгэврийн тухай хуулийн төслийг 2014 оны нэгдүгээр сарын 1-нд УИХ-д өргөн мэдүүлж байсан юм. Эл хуулийн зорилго нь хамтран амьдарч байсан ахмадын нэг нь нас нөгцсөн бол үлдсэн нь тэтгэврийнх нь тодорхой хувийг олгоно. Тэтгэврийн хэдэн хувийг олгох вэ гэдгийг тухайн үеийн Засгийн газар тогтооно.

Хууль 2017 оноос эхлэн хэрэгжинэ. Жилд 21 тэрбум төгрөг шаардаж байгаа юм.

Харин хуулийг батлах үед УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд “Жилээс жилд нийгмийн даатгалын сан хүндэрч байгаа. Энэ хүндрэлийг ханатай тооцож чадаагүй байвал хууль хэрэгжих боломжгүйд хүрэх эрсдэлтэй шүү” гэдгийг сануулсан юм.

Одоо чуулганы нэгдсэн хуралдаанаар Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.

Г.ДАРЬ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна